Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн дүүргүүдэд ээлжлэн хийж байгаа бөгөөд энэ удаа нийслэлийн Чингэлтэй дүүргээс зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүрэг нь УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүрэгтэй хил залгаж, нийслэлийн хоймрыг эзлэн оршдог. Нийт 8930 га газар нутагтай. Түүний 30.3% нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 27% нь хот суурин зам, шугам сүлжээ, 37.1% нь ой, 4.5% нь усан сан бүхий газар нутгийг тус тус эзэлж байна. Чингэлтэй дүүрэг нь 39.113 өрх, 151.203 хүн амтай.
Чингэлтэй дүүрэг нь 19 хороотой. Үүнээс 6 хороо нь байшин хороолол, 13 хороо нь гэр хороолол байдаг. Төрийн өмчийн 18, төрийн бус өмчийн 9 сургуульд нийт 29.578 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 45 цэцэрлэгт 5.642 хүүхэд тус тус суралцаж, боловсролын салбарт нийт 3252 багш, ажилчид ажиллаж байна.
Нийт 17.463 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэйгээс 8478 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус дүүргийн эдийн засгийн гол салбар нь хөнгөн үйлдвэр, барилга, худалдаа, харилцааны салбар юм.
Discussion about this post