Өмнөд хөрш БНХАУ-ын Жинжөү хотод 60 метр өндөр дайны бурхан Гуан Юугийн хөшөө 2016 онд сүндэрлүүлсэн. Энэ аварга хөшөөг барихад 26 сая ам.доллар зарцуулсан ч нутгийн иргэдэд таалагдаагүй байна. Тиймээс хөшөөг нүүлгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд 20 сая ам.доллар шаардлагатай гэнэ.
Энэ үр ашиггүй бүтээн байгуулалт, нүүлгэлтийг Жинжөү хотын хээл хахуультай тэмцэх албаныхан буруутган мэдэгдэл гаргаж, цаашид том хэмжээтэй бүтээн байгуулалтын төслийг маш сайн хянаж, энэ мэт алдаа гаргахгүй байхыг анхааруулжээ.
Гурван улсын үеийн домогт баатар Гуан Юу өдгөө Хятадад дайны бурхан хэмээн шүтэгдэх болсон юм. Гэвч түүний хөшөөг ийнхүү асар томоор байгуулсан явдал ард иргэдийн дургүйцлийг төрүүлсээр байжээ.
Анх энэ хөшөөг 2016 онд 26 сая ам.доллар зарцуулан барьсан гэдэг. Харин өдгөө 20 сая ам.доллараар буулгаж байна. Уг нь хотын энэ хэсэгт 24 метрээс өндөр барилга барихыг хориглосон боловч хууль бусаар барьж дуусчээ. Уг нь энэ хөшөөг дэлхийн хамгийн том баатрын хүрэл хөшөө хэмээн тодорхойлж байжээ.
Discussion about this post