“Авьяаслаг Монголчууд” шоугаар анх олонд танигдсан бүжигчин Төөгөө гэдгээр танигдсан Т.Саруултөгс тэр даруйдаа сайдын охиныг сонгож, анхны эхнэр, хүүгээ орхисон гэдэг. Төөгөө лекц уншиж, утга учиргүй сургуулиар залуусыг зандарч сургамжлан, тэр завсраа Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяагийн ухаантай үзэсгэлэнтэй, өөрөө хайртай дуртайгаа гайхширч суудаг. Анхны хайр урьд байгаагүй, анхных үрийнхээ зулайг үнсэж, гараас нь хөтлөөгүй анх удаа “галзуу” дурласан 18 настай залуу шиг аягладаг.
Юутай ч Төөгийгийн анхны экс эхнэр дизайнер бүсгүй Нямсүрэн буюу Ниймаад энэ бүхэн хамаагүй, анхаардаггүй бололтой. Ганц хүүгээ хөтлөн үлдсэн цэл залуухан ээж дахин болзож, бүжигчин Тэнүүнтэй үерхэж байна. Мөн тэрээр өөрийн “93/KIDULT” брэндийг бий болгон ажиллаж байна.
Төөгөө өөрийн төрсөн хүүгүй мэт, газар дээр Гантөмөр сайдын охин Ганзаяаг олж хайрласан аятай, түүнийг эрхлүүлснээ гайхаж, хүүхэдтэй гэдгээ ч бараг мартах шахсан мэт амьдардаг. Харин хүүгийн хойд аав болох бүжигчин Тэнүүн хүүгээ төрсөн үр мэт халамжилж хайрладаг агаад “Миний ертөнц” гэдэг.
Discussion about this post