Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа хоёр 2016 оноос эхлэн хайр сэтгэлийн холбоотой болсныг монголчууд мэднэ. Харин өнгөрсөн жилээс тэд хамт амьдарч байгаагаа олныи нийтийн сүлжээгээр зарлаж эхлээд байгаа. Жүжигчин Б.Баярмаа урлагийн хүн болохоор тэр үү, Г.Агриунбаатарыг маш сайн ойлгодог, “дасгалжуулдаг” гэлцдэг. Ямартаа ч Г.Ариунбаатарт хамгийн их тус болсон хүн болох Гаваасүрэн хурандаагийн гэргий хөгжмийн зохиолч Цэцэрлэг Баярмааг “Ухаантай, хүнийг хайрлаж хүндэлдэг, халамжтай, алтан бэр” хэмээн магтсан удаатай.
Харин МУГЖ Г.Ариунбаатар фэйсбүүктээ Баярмаатай авахуулсан энэ зургаа оруулж, “Хүнд таалагдах гэж элдэв ааш гаргаж гийнан тичаадахгүй болсон цагт л жинхэнэ амьд харилцаа, аз жаргал, амар амгалан оршдог юм билээ л. Уртын урт, өндрөөс өндөр бодолд дараатай л явах юм шүү. Тэнд надтай үлдэх нь үлдэнэ л биз” гэжээ..
Discussion about this post