БУЛГАН АЙМАГ КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ПСР АППАРАТТАЙ БОЛЛОО
Манай аймгийн хувьд орон нутагтаа Ковид-19 коронавирусын ПСР шинжилгээг хийх боломжгүй Орхон аймагт илгээн шинжилгээг баталгаажуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр цар тахлын энэ цаг үед аймагтаа шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа нар Улаанбаатар хотод ажиллаж өнөөдөр аппаратаа хүлээн авсан байна. Уг ПСР шинжилгээний аппаратыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө шийдвэрлэж 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй аппаратыг Булганчуудад ийнхүү хандиваар өглөө.
Discussion about this post