Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23,7 км дугуйн зам тавих ажил 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Энэхүү ажил удаашралтай байгаагаас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын эхний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг Хотын Ерөнхий менежерт өгсөн билээ. Энэ дагуу Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дугуйн замын ажилд хяналт тавьж, одоогоор 5000 у/м хучилт хийлгэн дугуйн зам дагуух үүсмэл хогийг цэвэрлэх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгсөн боловч одоогоор биелүүлээгүй байна.
Иймд өчигдөр орой дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг даалгавар өгч өнөө өглөө хөдөлгөөн эхлэхээс өмнө өөрөө биечлэн шалгаж хянавжээ. Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах аж.
Discussion about this post