Монголдоо ганц уйгаржин бичгийн машиныг анх Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан 1925 онд Герман улсад суралцах хүүхдүүдийг хүргэж очихдоо захиалан хийлгэжээ. Энэ бичгийн машинаар 1950 он хүртэл уйгаржин монгол бичиг улсын албан хэрэг хөтлөх бичиг байв. Одоо Монголын үндэсний түүхэн музейд хадгалагдаж байгаа. Сонирхуулахад, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нь зохиолч, найруулагч С.Оюун агсны аав, модель С.Төгсийн өвөг дээдэс юм.
Discussion about this post