• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ, ТАМИРЧИД ОХУ-ЫГ ЗОРИЛОО

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/09/2021
in Нийгэм
0
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ, ТАМИРЧИД ОХУ-ЫГ ЗОРИЛОО
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсыг зорьж байна.
Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Олон улсын цэргийн наадам”-ын талаар сонирхуулахад, зөвхөн 2019 онд уг наадам нь 10 орны нутаг дэвсгэрт явагдаж, түүнд 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон ба тэд 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин” тэмцээнд ажиглагчаар оролцож байлаа.
Мөн 2019 онд манай орон анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулснаар зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч байлаа. Тэрхүү уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энэ удаа бид “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлуудыг хийж, бэлтгэл ажлуудыг сайтар хангасан боловч дэлхий нийтэд болон манай улсад дэгдсэн цар тахлын улмаас энэ удаа ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо мордож буй нь энэ.
Энэ удаад “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно.
Мөн “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж оролцохоор шийдвэрлэжээ.
Тэмцээнд оролцох баг, тамирчдадаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Previous Post

Хомын талын цагаан зээрийн сонирхолтой түүх

Next Post

ТОКИОГИЙН ОЛИМП ТООНЫ ХЭЛЭЭР

Next Post
ТОКИОГИЙН ОЛИМП ТООНЫ ХЭЛЭЭР

ТОКИОГИЙН ОЛИМП ТООНЫ ХЭЛЭЭР

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.