Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээн Улаанбаатар хотноо Аравдугаар сарын 11-15-ны хооронд зохион байгуулагдана.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав “FIBA 3×3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авч ирж байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна” гэсэн бол ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис “Өөр өөр улсад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс болсоор байна” гэв.
Улаанбаатар хотноо 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Дашрамд дурдахад “Токио-2020” наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.
Discussion about this post