УИХ-ын гишүүн О.Баасанхүү 65 гишүүнтэй үнэмлэхүй парламентад өдөр болгон шахуу лайв хийж, төрийн их “лайвчин” хочтой болсон. “Төрийн лайвчин” чуулганд 10 гаруйхан гишүүн суугаад хууль баталж байгааг ил болгож, ганц нэг асуудалд хүчтэй нөлөө үзүүлсэн. Одоо АН-ыг дагаад гудамжинд яваа О.Баасанхүү сурсан занг сураар боож болохгүй болохоор вакциний талаар, эсвэл өөр нэг асуудлыг өлгөж аваад лайв хийдэг. Төрт улсад ийм хүн байх л зүйл. Их Монгол Улсын үед ч “Чингисийн сөн өрлөгтэй, өнчин хөвүүний цэцэлсэн шаштир” гээд алдарт зохиол бий. Тэнд үүдэнд өнчин хүү “О.Баасанхүү шиг” суучихаад ноёдын алдааг хэлдэг. Гэтэл энэ нь эрх баригчдад таалагдаагүй бололтой, сүүлийн үед шалгах, яллагдагчаар татах тухай яриа гарах боллоо. Анх экс МАН-ын дарга Н.Энхбаярын сонин дээр О.Баасанхүүг яллагдагчаар татах тухай нийтлэл гарсан. Үүнийг “чухам үнэнийг хэлдэг” эрх баригч намын сонины сайт шүүрэн авч сэвсэн. Араас нь Б.Хурц генералыг яллагдагчаа татах тухай Хууль зүйн сайдын ойрын хүрээнийхэн өрдөж байгаа бололтой. Энэ нь О.Баасанхүү, Т.Бадамжунайгаас МАХН-ыг Н.Энхбаяр гуайн гараас салгахаар мөнгө гуйсан гэх бичлэг өнгөрсөн 2020 оны 5 дугаар сарын 16-нд цацагдсан. Үүргээ гүйцэтгэж, О.Баасанхүү сонгуульд ялагдлаа. Гэнэт гаруй хугацааны дараа үүнийг сөхөж, О.Баасанхүүг ч, Б.Хурцыг ч яллагдагчаар татна хэмээн бичиж байна.
Авлига авсан, тендер будлиулсан, төсвийг хохироосон мөнгө тэрбумаар яригдаж байхад таг чиг. Харин гудамжинд гарсан улстөрчийг нөгөө хүнээс мөнгө гуйсны төлөө ял төлөвлөнө гэх нь хачирхалтай. Юутай ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү барцадтай байна. Ажлын өрөөнд нь гал гарч, түймэр дэгдэх шахсан сурагтай.
Discussion about this post