УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран”- Наранхүүгийн “Монгол хээр” гэж цуутай ажнай бий. Монгол адуу, хурдан морины түүхэнд хамгийн их өндөр үнэ хүрсэн азарга гэж болно. Монгол хээр азаргыг анхны эзэн уяач Д.Пүрэвдоржийн хүүгээс уяач Сүхээ 10 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Харин 2012 оны улсын баяр наадмын дараа Сүхээгээс “Мон-Уран”-ы Наранхүү 800 сая төгрөгөөр худалдан авсан нь тухай жилдээ уяачид, хурадан морь сонирхогчдын дунд том дуулиан болж байлаа. Хүлэг морь эзнээ өөрөө олдог гэсэн “Мон-Уран”-ы Наранхүүгийн нэр дээр уралдаад олон удаа айраг түрүү авсан ажнай. УИХ-д хоёр удаа сонгогдсон Д.Наранхүү өнгөрсөн 2020 оны сонгуулиар ялагдсан. Харин Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Саранчимэг Баянзүрх дүүргээс дахин сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрсөн дүүгийнхээ “Монгол хээр” азаргатай авахуулсан зургаараа баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Discussion about this post