Америк төдийгүй дэлхийд олон хэрэглэгчтэй платформ “Netflex” монгол уран бүтээлчийн дуу сонгогдсон. “Netflex”-ийн “Outer banks” цувралын хэсэгт дуучин Магнолиан, Ч.Цэлмүүн хоёрын хамтран дуулсан дууг онцлон сонгожээ. Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн нь Голомт банкны эзэн Д.Баясгалангийн хүү. Магнолиан “Famous Men” цомогтоо хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ. Энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Энэ дууг 2017 онд дуулсан. “The Bride and the Bachelor” дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ. Найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино Пусаны кино наадмын шагналтай. Мөн зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн”-ээр кино хийсэн сайн найруулагч. Магнолиан 2016 оны Андерграунд кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьсан байна. Түүнд “The Bride and the Bachelor” дуу хамгийн их таалагдсан тул сонгож клип хийхээр болсон гэнэ. Б.Дөлгөөн буюу Магнолиан University of British Columbia төгссөн, боловсролтой, даруухан залуу. Монголын толгой банкирын хүү ч дуулахын зэрэгцээ найзуудтайгаа хамтран ресторан ажиллуулдаг хөдөлөмөрч нэгэн.
Discussion about this post