• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Масатоши Нишикидо: Хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/04/2021
in Нийгэм, Эрүүл мэнд
0
Масатоши Нишикидо: Хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй

Буудлагын тамирчид олимпод багшгүй явсан гэх мэдээ гарсан. Дарга нар, албаны хүмүүсийн нэг зайгаа тавьж өгөхөд Ц.Анударийн багшийг явуулах боломжтой байв. Залуу тамирчин анхны олимпдоо оролцож, шигшээд шалгарахад ганцхан оноо дутсан. Мөн жүдогийн шигшээ баг эмчээ орхиод явсан. Үүнд тайлбар өгсөн юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар:

-Багийн барилдаанд медаль авчих болов уу гэж найдаж байлаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сая Д.Сумъяа маань мөрөө гэмтээчихлээ. 100 хувь барилдаж чадсангүй. Бидний зорилго алтан медаль байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хавраас бид маш хүнд байдалд бэлтгэл хийж ирлээ. Оны эхэнд бэлтгэлгүй шахуу Дохагийн мастерст явсан. Дараа нь гэр гэртээ бэлтгэл хийж байгаад хүүхдийн Найрамдал зуслан руу сарын бэлтгэлд явсан. Европын тэмцээн рүү явж, сайн байсан боловч багаараа “Covid-19” тусч, бүгд муудсан. Сар гаран хоригдсон. Ирээд бэлтгэлээ яг санасан хэмжээндээ хийгээгүй. 100 хувь ачаалал авахад асуудалтай байсан. Аль болох л бэлтгэл хийсэн. Ямар ч байсан нэг мөнгө, хоёр хүрэл гээд гурван медаль авлаа. Ё.Басхүүгийн хувьд хүрэл медаль авна гэж бодож байсан ч Абэг ялж чадсангүй. Хүрлийн төлөө ч чадсангүй. Ц.Цогтбаатарыг Оног ялчихна гэж бодож байсан шүү. Ерөнхийдөө гайгүй байсан. Эмнэлгийн тусламж аваагүй хүн байхгүй. Япон эмч маань сайн ажилласан. Даанч олимпод ирж чадаагүй. Чиний ач гавьяа энд их байсан шүү. Эмчгүй явсны гай гарч, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа чухал барилдааны үеэр мөрөө гэмтээн, өдгөө сойлттой Токиод яваа аж.

Жүдогийн шигшээ багийн терапист эмч, Японы улсын иргэн Масатоши Нишикидо өөрийн цахим хуудаснаа “Би 2020 оны нэгдүгээр сараас Монголын жүдогийн шигшээ багийн терапистаар ажиллаж байгаа. Х.Болдбаатар багш ярьж байсан шиг “Athletic trainer” ба “Physical therapist” гэдэг миний мэргэжил бол гэмтэлээс урьдчилан хамгаалах дасгал ба бие халаат, “taping”, эмчилгээ, гэмтлийн дараах спортод эргэн орох сэргээн засах эмчилгээ, ядралт сэргээх массаж гэх мэт зүйлийг хариуцаж хийдэг. Нүдэнд харагддаггүй, арын алба гэсэн үг. Монголд энэ мэргэжлийг сайн мэддэггүй. Гэвч дэлхий дээрх бүх төрлийн спортын багт дор хаяж заавал нэг мэргэжилтэн байдаг. Энэхүү постыг хийхээс үнэхээр санаа зовсон ч, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хэрэгтэй гэж бодож хийлээ.

Энэ хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй. Дасгалжуулагч нар намайг авч явахын тулд хичээсэн ч бүтсэнгүй. Олимпод яваагүй гэдэгт миний уур хүрч, бухимдаагүй. Тамирчдад амжилт гаргахад нь, миний тусламж хамгийн их хэрэгтэй чухал үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсч байна. Цаашдаа ийм асуудал дахин үүсэхгүй гэж найдаж, бас хүсч байна.

Энэ олимпод манай бүх тамирчид дасгалжуулагч нар маш сайн оролцсон. Энэ багт ажиллаж байгаагаа бахархалж байна. Мөн зөвхөн жүдо гэлтгүй, Монголын бүх спортын төрлүүдийг илүү хөгжүүлэхийн тулд манай мэргэжилтнүүдийг нэмж ажилуулна гэдэгт найдаж байна. Баярлалаа” гэжээ. 

Previous Post

Барак Обама 60 насны төрсөн өдрөө 12 сая долларын үнэтэй шилтгээнд тэмдэглэнэ

Next Post

ШЕЗ 42 автомашин, 360 ширээний компьютер худалдан авчээ

Next Post
ШЕЗ 42 автомашин, 360 ширээний компьютер худалдан авчээ

ШЕЗ 42 автомашин, 360 ширээний компьютер худалдан авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.