Дэлхий нийтээр тархсан цар тахал ядуу буурай орны хувьд эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хүнд цохилт болж байгаа. Газар хөдлөлтийн гамшиг болж дэлхий нийтэд танигдсан Гайти улс саяхан вакцинтай золголоо. Анх 19 сарын өмнөөс ковид 19 тархсан Haiti-д нэг ч covid-19 вакцин байгаагүй аж. Харин АНУ-ын зүгээс КОВАКС-ын хагас сая тун хандивласаны ачаар эрүүл мэндийн салбарынхан вакцинд хамрагдаж байна. Энэ эмэгтэй бол нэн тэргүүнд улаан бүсэд ажиллаж буй сувилагч. Энэ бүлгийн сувилагч Alabrie Marie-д вакцин хийж байна. Тэрбээр
′′Вакцин хийлгэсэн. Одоо ажлаа хийгээд хүүхэд болон эцэг эхийг нь Covid-19 халдвараас хамгаалахад илүү аюулгүй байна” гэжээ. Гайти улсын эрүүл мэндийн ажилтнуудад туслахын тулд иргэдийн амь насыг нь аврах ажлыг үргэлжлүүлэхийн тулд баян улс орнууд одоо тунгаа хандивлах хэрэгтэй гэж UNICEF уриалж байна.
Discussion about this post