Бүжигчин М.Бямбаа бүжгийн, бас кино урлагт нэр дүрээ мөнхлөн үлдээж яваа сайн жүжигчин. М.Бямбаа 20 насандаа анхны охиноо төрүүлсэн. Охиных нь аав Монголын алдарт бүжиг дэглээч Т.Төгсөө. Насны зөрүүтэй хосууд удаан хамт амьдраагүй. М.Бямбаа охиноо ганцаараа өсгөсөн. Бүжигчин М.Бямбааг хүмүүс эрх танхил нэгэн гэж хардаг. Харин М.бямбаа “Аав минь заазуур хийж зах дээр зардаг байсан. Харин ээж савхины өөдсөөр хүрэм, энгэсэгний сав хийгээд их дэлгүүрт худалддаг байлаа. Биднийг өлсгөхгүй, юмаар дутаахгүй гэсэндээ Хятадаас бараа зөөж, ганзагын наймаа эрхэлсэн. Таван охиноо ч хөдөлмөрт сургасан, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж өсгөсөн. Би багадаа Дэнжийн 1000-ын зах дээр ундаа зардаг байсан. Ундааны цехээс 50 төгрөгөөр аваад 80 төгрөгөөр зарна. Бүлээн болчихоор нь хажуу талынх нь жижигхэн горхинд хөргөөд “Ундаа аваарай, ундаа аваарай” гээд суудагсан. Би хэзээ ч ичихгүй. Хүний л амьдрал шүү дээ. Харин ч ээж, аав минь амьдралын ухаан, ажил хийх арга барилыг багаас минь сургаж дээ гэж баярладаг. Ингэж амьдарсан минь одоо надад хэрэг болж байна” гэж ярилцлага өгч байсан. Одоо ч бүжигчин М.Бямбаа өвөл өмсөх малгай ороолтоо өөрөө нэхээд өмсдөг.
Discussion about this post