• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХИЙМОРЬТОЙ ЭР ХҮН

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/26/2021
in Хүмүүс
0
ХИЙМОРЬТОЙ ЭР ХҮН
1985 онд дунд сургуулийн сурагч байх үедээ “Монгол миний эх орон” хэмээх дуулсан дууг нь Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” хөгжмийн нэвтрүүлгээр захиалж, сонсож, шүтэж явсан эрхэм хүнтэйгээ 1994 онд МҮЭСТО-ны Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагт хөгжимчин байх үедээ танилцсан юм. Тэр цагаас эдүгээ хүртэл уран бүтээлчийн, ах дүүгийн ёсоор нөхөрлөж олон сайхан дурсамж бүтээж, бүтээл туурвил жаргал зовлонгийн ард гарчээ.
Ямар ч уран бүтээлчтэй элдэв мэргэжил, нас зүс, нутаг ус, “том” “жижиг”, төрөл хэлбэр гэж ялгалгүй хүндэтгэлтэй харьцдаг, ясны эр хүн шиг хүнлэг зан төрхөнд нь, хүн чанарт нь өөрийн эрхгүй татагдаж, нөхөрлөж, хамтдаа богинохон ч болов он цагийг туулсан аз завшаандаа баярланам.
1990-д оны дунд үед дуучдын хамсрааны асуудал харьцангуй чөлөөтэй байдал руу шилжиж, хувийн тоглолтын орон зай нээлттэй болж, дууны хөгжмийн хамсраа хөгжимчдөөс-технологийн дэвшил рүү аажмаар шилжин орж байсан үе. Тэр үеэс бид тухайн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж дуу бичлэгийн студи байгуулж Б.Мөнхжаргал бид хоёр хөгжмийн найруулагчаар, Ч.Занданпүрэв дууны найруулагчаар хамтран ажиллаж байлаа. “Их ах” үүнийг хийснээрээ олон дуучдад ажил амьдралын эх үүсвэр болж, буяны садан болж тухайн үедээ дуун хөгжмийн практикт инноваци авчирснаараа түүхэн гавъяатай болохыг үе үеийн уран бүтээлчид шагшин хэлэлцдэг. Энэ үесдээ мөн өөрийн уран бүтээлээ цэцэглүүлж олон сайхан дуугаа ард түмэндээ бүтээсэн. Одоо цагийн нэртэй болсон дуучид, Хөгжмийн зохиолчид, Яруу найрагчид /Нэрсийг нь дурдах аваас дуусашгүй../ бүгд л тэр студиэр орж гарч уран бүтээлээ хийж, хийлгэж явсан бөгөөд “манайхаас гарсан уран бүтээлчид” хэмээн үргэлж бахархаж ярьдаг сан. Өдрийн ажлын төлөвлөгөөг өглөө эрт босож бичиж заншсан, хэнтэй уулзах, ямар дуу зохиох, ямар шүлгэнд ажиллах зэрэг бүх ажлыг цагийн нарийвчлалтай гаргаж улаан цэнхэр өнгөөр ялгаж хуваарилаад ажлаа эхэлдэг энэ чанар ч үнэхээр гайхалтай. Дуу бүтээхдээ шүлгийн ур хийц, зохиомжийн онцлог зэрэг дээр уйгагүй ажиллаж, дахин дахин засаж, утга уянгын хийцийг улам төгөлдөржүүлэн засаж нягталдаг нь надад том үлгэр дуурайл болсон юм.
“Мөөеө багш /Л.Мөрдөрж гуайг тийн авгайлдаг/ миний аялгууг нь хийсэн дуунуудыг сонсож үзээд, энэ аялгууны бүтэц хийгээд зохиомжоо битгий алдаарай гэж хэлсэн” гээд түүнийгээ ягштал баримтлах дуртай. Хөгжмийн их мастер П.Хаянхярваа багш, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг анд нарыгаа “Дуу хийх урам зориг бадрааж, мэргэжлийн зөвлөгөөг харамгүй хайрлаж байсан” хэмээгээд сайхан хууч дурсах дуртай.
Зарим нэг гүйцэтгэх уран бүтээлчид “Цаадах чинь “мэргэжлийн биш”, “уран сайханч” зэргээр гоочилж явцуу үзлээр хандах хандлага ч илт үзүүлж байдаг байсан. Тэр болгонд маш тайвнаар хүлээн авч “Би бол тэтгэвэрт гарчхаад аялгуу бичиж эхэлсэн” гэж хошигнож, “Эцсийн үр дүндээ хэн хэрхэн амьдарсныг он жил, цаг хугацаа л харуулдаг юм” хэмээгээд Цэцэн сартуулын цэх шулуун чанараар, Цаст Отгонтэнгэр шигээ ихэмсгээр дүнхийж байдаг сан. Тэр сайхан сэтгэлийн мөн чанарыг нь нэгэн цагт хүмүүст түүчээлэн ойлгуулж, дуу хоолойг нь хүргэнэ гэж бодож байсан минь энэ өдөр ажээ.
Тэр үнэнхүү чин сэтгэлээр хөдөлмөрлөсөн, амжилтад хүрсэн, ард түмнийхээ хайртай хүү болсон.
Амьдралд хайртай, хүмүүний сайн сайхан чанарыг түрүүлж олж хардаг тэр л энгүүн сайхан инээмсэглэсэн дүр төрхтэй хөргийг нь харж сууна.
“Их ах” хийморьтой эр хүн байсаан…
2021.07.24 Зуны адаг сарын шинийн арвантаван.
СУИС, ХУС-ийн Хөгжмийн онолын тэнхимийн багш Г.Төвшинтөр
Previous Post

Математик, физикийн олимпиадад амжилттай оролцлоо

Next Post

Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа

Next Post
Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа

Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.