Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хүчтэй аадар борооны улмаас автозам, замын байгууламжууд үерт автсан тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад-Баяндалай, Даланзадгад-Улаанбаатар болон бусад чиглэлийн автозамыг 2021 оны долдугаар сарын 24-ний 12.00 цагаас тодорхойгүй хугацаагаар түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож байгаа талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мөн үерийн улмаас айлуудын гэр рүү ус орсон, зам сэтэрсэн, нурсан, бохирын шугам цөмөрсөн, төвийн автозамууд усанд автсан байна.
Иргэдийг байдал хүндэрсэн тохиолдолд харьяа багийнхаа онцгой байдлын мэргэжилтэндээ хандах, гэрээсээ аль болох гарахгүй байх,үерийн улмаас орон гэртээ орох боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд өрөө бэлтгэж түр байрлуулах байраар хангаж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ.
Discussion about this post