ОХУ-ны Төрийн хянан шалгах хорооноос Чукоткийг дампууралд хүргэсэн хийгээд санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт Абрамовичийг буруутган гаргасан тайланд дvн шинжилгээ хийсэн. Ажиглагчид Роман Абрамовичийг Ходорковский, vгvй ядаж л Березовскийн нэгэн адил хувь заяа хvлээж байгаа гэсэн ч уснаас хуурай гарсан… Оросын олигархи тэрбумтан Абрамовичийн оргилд гарах замнал нь бvр 1995 оноос эхэлжээ. Тэр үед Березовский «Сибнефть» компанийн нэрийн дор олонд нэртэй болсон Омскийн нефть боловсруулах vйлдвэр, «Ноябрьскнефтегаз»-ыг хувьчлахаар зэхэж байлаа. Энэ л vед Березовскийтэй үерхэж байсан Гайдарын Засгийн газрын vеийн нэгэн сайд асан Роман Абрамовичийг түүнтэй танилцуулжээ. Эхэн үедээ Березовский залуухан ивээн тэтгүүлэгчид ихэд сэтгэл хангалуун байв. Үнэхээр Абрамович дээд зэргийн үр ашигтай ажилладаг, уян хатан, шударга даруу зантай нэгэн байлаа. Төдөлгvй Березовский Абрамовичид туйлын хариуцлагатай даалгаврыг vvрэг болгов. Энэ нь ерөнхийлөгчийн охин Татьяна Дьяченко болон ирээдvйн Кремлийн захиргааны тэргvvн Валентин Юмашев нартай холбоо тогтоох явдал байлаа. Роман Аркадьевич санасныг бодвол маш тvргэн хугацаанд Валентин Юмашевын ойр дотны анд нь болж чаджээ. Кремльд ажиллаж байсан нэгэн ажилтны яриагаар бол Абрамович, Юмашев нар нэгэн зуслангийн байшинд хэдэн сараар хамтдаа амьдарсны дараа тэдний нөхөрлөл ер бусын хурдацтайгаар хөгжиж эхэлжээ. 1998 оны намар Абрамович Ельцины гэр бvлийн гол ойр дотны хvн болохоор Березовскийг орлож эхлэв. Абрамович олны нүдэнд ил гарах дургүй байлаа. Бүр улс төрийн хашир туршлагатай сэтгvvлчид ч Оросын улс төрд ийм бизнесмэн байдаг гэж сэжиглээгvй юм. Харин Британийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өдөр болгон шахуу Саратовын хvvхдийн асрамжийн газрын хүмүүжигч байсан Роман Абрамовичийн олны чихийг дэлдийлгэсэн гаж шопинг-төлөвлөгөөний талаар дуулиант материалуудыг нийтлэх болжээ.
Тухайлбал, хөл бөмбөгийн «Челси» багийн эзэн агуу том эдлэн «Юстон Нестон»-ыг 90 сая доллараар худалдаж авсан. 54 өрөө бvхий энэ харшийг 470 жилийн турш гүн Хескетийн язгууртан гэр бүл эзэмшиж иржээ. Гэвч Оросоос ялгаатай нь будант Альбионд хичнээн их хэмжээний мөнгөтэй байсан ч улс төрийн элитэд эзлэх тогтвортой байр суурь эзлэх баталгаатай болж чадахгүй. Абрамович Орос улсаас өчнөөн эvйл авсан ч бараг юу ч өгөөгүй юм. Энэ бол Чукотка. Чукоткад Абрамович их хөрөнгө оруулаад олон жил болж байгаа.
Абрамовичийн амьдралд гурван эмэгтэй байсан юм. Тэрбээр бүгдийг нь vнэн сэтгэлээсээ хайрласан. Олигархийн хамгийн олон хүүхдийг төрүүлсэн эхнэр /охин нэр нь Маландина/ нь «Шереметьево» нисэх онгоцны буудалд онгоцны vйлчлэгч байжээ. Ирина Маландина тийм ч хангалуун бус гэр бvлд өсч торнижээ. /Эцэг нь Шинэ Арбат дахь нэгэн зоогийн газар зөөгч хийж байгаад болгоомжгvйгээсээ болж ухсан нvхэнд унан нас баржээ/. Гэвч авга эгч нь бvсгvйг нэр хvндтэй ажилд оруулж өгөв. Наяад оны сvvлээр Абрамович үе үе ХБНГУ руу нисдэг байжээ. Ингээд 1991 онд тэд хуримлав. Эхнэр байсан Ирина нь түүнд таван хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөн.
Ноён Абрамович Ирина Маладинагаас өмнө Ольга Лысоватай ханилж байлаа. Тэд анх Ухтад танилцсан байна. Тэд 1987 онд гэрлээд Москвад шилжин иржээ. Өмнө нь намын том зүтгэлтэн байсан эхнэрийнх нь эцэг, эх Абрамовичид хүүхдийн тоглоом vйлдвэрлэдэг хоршоолол байгуулахад нь тусалжээ. Хүмүүс Абрамович анхны хайрт Вика Забровскаягээс өшөө авахын тулд Ольгатай гэрлэсэн гэлцдэг. Ольга, Абрамович нар Ухтад хамтдаа суралцаж байжээ. Анх танилцахдаа Абрамович 17 настай байсан бол урт хөлтэй, шаргал vстэй царайлаг бvсгvй Забровская 18-тай байжээ. «Челси»-гийн ирээдүйн эзэн дунд боловсролынхоо аттестатыг ядах юмгvй авсан бол дээд боловсролын диплом авах гэж нэлээд мэрийгээд чадаагүй гэдэг. Өөрийн анкетандаа нефть, хөл бөмбөгийн магнат маань Губкины нэрэмжит Нефть хийн их сургуулийг төгссөн хэмээн бичдэг. Харин “Би Их сургууль төгсөгчдийн холбооны Ерөнхий захирлын хувьд хэлэхэд тэр /Абрамович/ сургуулиа төгсөөгvй!” хэмээн алдарт «Керосинка»-н сургалт хариуцсан ректор Виктор Соломонович Шейнбаум эрс үгүйсгэсэн юм. Зарим нэг намтар судлаачид ирээдүйн хөрөнгөтөн маань Москвагийн их сургуулийн шалгалтанд уначихаад эх орондоо эргэн ирж Ухта дахь Аж vйлдвэрийн дээд сургуульд хүчээр орсон гэдэг. Ухтагийн Техникийн их сургуулийн ажилтан гадаадын сурвалжлагчдын хvсэлтээр «Абрамовичийн хэргийг» судалж үзсэн ажээ. Тэгэхлээр Роман оюутан байсан уу? «Архивт ийм баримт байхгvй байна» гэжээ. «Учир нь бvх төгсөгчдийн талаарх мэдээллvvдийг мужийн архивт шилжvvлдэг юм л даа. Тэнд дипломнуудын хуулбарууд хадгалаастай бий. Абрамович бол манай сургуулийг төгсөөгvй гэж би 100 хувь хэлж чадна. Тэр vед ч Ухтагийн аж vйлдвэрийн дээд сургууль гэж нэрлэгддэггvй байсан. Тиймээс тэр диплом аваагvй. Яахав, оюутан байсан байж болно. Гэхдээ тvр зууртаа. Би л тийм оюутныг санахгvй байна» гэлээ. Бусад эх сурвалжаас vзвэл Абрамович Авто замын, эсвэл Авто-механикийн дээд сургуульд шинжлэх ухааны зах зухаас үзсэн байж болох талтай. Гэвч оюутан Абрамовичийн хувийн хэрэг тэдний алинд нь ч үгүй ажээ. Хөрөнгөтөнд дипломоо гардуулсан гэдгээ vгvйсгэхгvй байгаа цорын ганц сургалтын газар бол Москвагийн Хуулийн академи бөлгөө. Энэ академи нь 90-ээд оны эхэн vед байгуулагдсан бөгөөд тухайн цаг vедээ боловсролдоо санаа тавиагvй, мэргэжлээрээ гvнзгийрч сураагvй төрийн албан тушаалтнуудын дунд их алдартай болжээ. «Бид дээд боловсролыг гvйцэд эзэмшээгvй элсэгчдийг бvртгэдэг. Гэхдээ суралцагч их, дээд сургуульд дор хаяж хоёр жил сурсан байх ёстой. Абрамович гүйцэд дүүргээгvй дээд боловсролтой байсан. Тэрнээс бус бид түүнийг элсүүлэхгvй байсан» хэмээн сурвалжлагчдад факультетын декан Александр Магомедоа тайлбарлажээ. Москвагийн Хуулийн академийнхэн ч Абрамовичийг «Керосинка»-с ирсэн, академийн диплом нь хуурамч биш байсан хэмээн баталж байна. «Хэрвээ тэр муу сурч байсан бол бид сургуулиасаа хасчих байлаа. Бидний хувьд бvх оюутнууд эрх тэгш» гэжээ. Абрамович хуулийн академидаа суралцах гэж дөрвөн жил, бас зургаан мянган доллар зарцуулжээ. Тэрбээр «Сибнефть”-ийн Москва дахь салбарын захирал байхдаа тус сургуульд элсч, 2001 онд төгсөхдөө Чукоткийн амбан захирагч болсон байлаа. Тvvний хувийн эд хөрөнгө тэр vед тэрбум доллараас хол давсан байв.
Харин «Рома бол даруухан, биеэ барьж чаддаг хvv байсан. Тэрбээр эцэг, эхгvй өссөн учраас багш нар түүнд илүү анхаарал тавихыг хичээдэг байсан. Тийм хүмүүс юу хvсч байгаагаа сайн мэддэг» хэмээн алдарт төгсөгчийнхөө талаар 232-р сургуулийн захирал Людмила Сергеевна Просенкова дурсч байна. Абрамовичийн тухай анх олон нийт Ельцины «тvрийвч» гэгдэж байсан Александр Коржаковын амнаас сонсчээ. Түүнээс хойш Роман Аркадьевичийн хөрөнгө арав дахин өссөн юм. «Форбс» сэтгvvлд бичснээр Оросын магнатын хөрөнгө 10.6 тэрбум долларт хvрсэн байна. Гэхдээ тэр сэтгүүлд зөвхөн цагаанаар буюу албан ёсоор энэ, тэр хөрөнгөтний нэр дээр бүртгэгдсэн түүний компаниудын өртгийг тооцоолсон нь тэр байлаа. Харин өнөөдөр Абрамовичид хэд хэдэн автозавод эзэмшдэг компани «Руспромавто»-гийн багц хувьцааг эс тооцвол бараг юу ч үгүй болжээ. Мөн ЮКОС-«Сибнефть» хамтарсан компанид хэдэн хувийг эзэмшдэг нь эргэлзээтэй байна, Үлдсэн бvх хөрөнгөө Абрамович заржээ. ЮКОС-той хийсэн гэрээнийхээ төлөө Чукоткийн vйлдвэрийн эзэн маань гурван тэрбум доллар болон хамтарсан компанийн 36.01 хувийг авчээ. Шинжээчдийн vзэж буйгаар «Сибнефть» компанийн 51 хувийн хувьцааныхаа төлөө 110 сая доллар авсан тооцоо гарчээ. Хэдийгээр тэрбээр хувьцаа худалдаж авахдаа 500 мянгыг зарцуулсан ч хөнгөн цагааны «РусАл», «Аэрофлот» концерн дахь түүний эзэмшдэг хувийг тэрбээр таван тэрбум доллараар зарсан мэдээ байна, Мөн “Сибнефть” концерноо улсад есөн тэрбум доллараар худалдсан мэдээ бий. Тэрээр гурав дахь удаагаа Оросын тэрбумтны охин Дарья Жуковатай гэрлэсэн ч хоёр хүүхдийн аав ээж болоод салсан. Тэрбумтан Абрамович одоо Лондонд амьдарч буй. https://www.facebook.com/pages/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%A1%D0%90%D0%AF%D0%A2%D0%90%D0%9D-%D1%8B-%D0%AD%D0%A0%D0%AD%D0%9B%D0%94/679795155415804?fref=photo
Discussion about this post