“Цэнхэр үст” хэмээх Цэрэн “Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа харцага Г.Ганхуягтай амрагийн холбоотой, тэр ч бүү хэл Ц.Энхтуяа нь зартай луйварчин” гэв. Харин хариуд нь Монгол Улсын харцага Г.Ганхуяг ийн бичжээ. Тэрбээр:
“Цэнхэр үстэй толгойгоо бас хэнд худалдчихаад намайг ингэж аймаар муухай гүтгэнэ вэ чи. Цэрэн бид хоёр тэс өөр хүмүүс. Би олон түмэнд нэр цолоороо танигдсан, явсан мөр гишгэсэн газар болгон минь олны нүдэн дээр үнэнээрээ дурайж байгаа. Би өөрийгөө маш сайн мэднэ. Надад баярлаж явдаг нь гомдож явдгаасаа хэдэн зуу дахин их гэж итгэдэг. Хүн алж, шантааж дээрэм хийж, хүүхнүүдтэй завхайрч, архи ууж явдаг хүн би бишээ. Архи ууж согтоогүй 5 жил боллоо. 11 жилийн өмнө тэтгэвэрт гарсан шүүгч байсан ээж маань хүн дарамталж миний хэрэг төвгийг аргалуулдаг ч гэж юу байхав. Одоогоор манай хамаатнууд дотор лав прокурорт, цагдаад ажиллаж байгаа хүн нэг ч алга. Судалж байж гүтгэ л дээ. Намайг янз бүрийн эмэгтэйчүүдтэй унтуулаад хэвтүүлчих юмаа чи.
Тэр энэ гүтгэлгүүд чинь миний гэр бүлд сонин байхаа больсон, чамаас болж хоорондоо муухай ч харахгүй. Харин чамаар надтай унтаж хэвтсэн гэлгүүлээд байгаа гэмгүй хүмүүсийн гэр бүл үр хүүхдийг нь хүндэлж болохгүй юмуу? Шүүх дээр сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн бичиг аваачиж өгөөд мултарчихна гэж л найддаг байх даа чи.
Хулгайч л хулгайчийг бариарай гэж чанга хашгирдаг.
Мүүний шашин гэж баахан орилсон. Батсүмбэр дэх амралтын газрыг нь нэр дээрээ шилжүүлж авсан л гэсэн. УИХ-ын сонгуулийн өмнө Б.Дэлгэрсайхан гишүүн оффшортой гээд баахан үсчсэн бараг $-н саятан болоод чимээгүй болсон. Тэгээд намайг шантаажчин дээрэмчин гээл байдаг. Надад дээрэмдүүлж шантаажлуулсан хүн байвал шалгуулаад өгөөч гээд би гуйгаад л.. Цагдаа тагнуулынхан хайгаад олохгүй л юм.
Чамаас илүү нэртэй мөртэй амьдарсан бэрийнхээ одоо ясыг нь амраачихаж болохгүй юмуу.. Үхтэл нь тамлана гэдгийг яадгийг бид бүгдээрээ л харлаа..
Ямар их өс хонзон, үзэн ядалт вэ. Чи амьд үлдсэн болохоор чи дийлсэн гэсэн үг биш шүү..
Талийгаач бэрийн чинь ажил үйлс, тэмээн аялалыг нь дэмжсэн, постонд нь Like дарсан эрэгтэй болгон бөгс бөөрөөрөө холбогдсон харагдаад байдаг бол би бүр дуудаж уулзаад найзуудынхаа хажууд 800К нэг удаа өгсөн юм чинь бараг нөхөр нь болцон санагддаг биздээ чамд..
Бурхан гомдмоор царай зүс, бие хаа, бузар хэл ам, шунал тачаал чинь чиний өөрийн чинь болоод удмын чинь л муу юм хийж муу явсны төлөөс шүү дээ Цэнхэр Цэнцрэн..” гэжээ.
Discussion about this post