Бритни Спирс эцгийнхээ хяналтаас гарах хүртлээ тайзан дээр дуулахаас татгалзсан. Юутай ч Бритни эцгийнхээ эсрэг гаргасан шүүхийн заргад өмгөөлөгчөө бие даан сонгох эрхийг олж авсан. 39 настай дуучин Бритни Спирс амьдралынхаа 13 жилийг эцгийнхээ хараа хяналтад, бие даан шийдвэр гаргах, санхүүгээ захиран зарцуулах эрхгүй өнгөрүүлсэн аж. Одоо харин Бритни Спирс өөрийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эргүүлэн олж авахаар тэмцэж байна.
Бритни Спирс саяхан инстаграмдаа охин дүү Жэйми Линнд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Дүү нь 2017 оны “Радио дисней” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Бритнигийн хит дуунуудаар микс хийж цацсан нь түүнийг их гомдоосон гэжээ. “Дүү маань шагнал гардуулах ёслол дээр гарч ирээд миний дуунуудыг ремикс хэлбэрээр дуулсан нь надад таалагдаагүй. Энэхүү дэмжлэг гэгдэх зүйл намайг их өвтгөсөн” гэсэн юм.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Спирс өөр нэг пост оруулсан байв. Тэрхүү постонд Бритниг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан хайртай хүн нь үнэндээ хүнд хэцүү цаг үед туслаагүй гэж бичсэн аж. Энэхүү постыг дүүдээ зориулсан гэж олон хүн таамаглажээ. Учир нь Бритни охин дүүтэйгээ их дотно байсан.
Бритнигийн постыг уншсан шүтэн бишрэгчид нь инстаграмд дүү Жейми Линн руу дайрч, “могой”, “гэр бүлийн хортой гишүүд”, “Баяртай, Жейми Линн” гэх зэрэг сэтгэгдлүүд үлдээжээ.
Discussion about this post