“Эрос” дуучин Т.Ариунаа, Сэлэнгийн бизнесмэн “Ноёд” группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэртээ орсон. Буяндорж Ариунболор гэдэг гэргийтэй, Алдар хүүтэй байсан болохоор аргагүй. Буяндоржийн авааль эхнэрээс мэндэлсэн хүү Алдар нь аав Буяндорж, дуучин Т.Ариунаатай хамт амьдрах болсон билээ. Тэдний амьдрал үе үе “донсолгоотой” байдаг. “Ноёд”-группын захирал Ц.Буяндоржийг үе үе авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг. Урьдчилан хориход саатуулагдсан нь нэг биш. Орон гэрээ битүүмжлүүлж, дуучин Т.Ариунаа ч унах машингүй алхаж явсан үе бий. Энэ үед МУГЖ Т.Ариунаа, Буяндоржийн том хүү Б.Алдар хоёр аргагүй л нэг гэр бүл болсноо харуулж, нэг нь аавынхаа төлөө, нөгөө нь ханийнхаа төлөө ёстой дуу нэгтэй тэмцсэн. Нас нь 20 гарч яваа Б.Алдар хүү дуучин Т.Ариунааг амаа олохгүй магтаж, аргагүй л нэг гэр бүл болж чаджээ гэж самсаа нь шархирсан хүн олон. Айл гэрт ам мурийх асуудал гарахыг алийг тэр гэхэв. Мөн тэр үед “Ноёд” группын босс Буяндоржийн том хүү Б.Алдарт, асарч өсгөсөн ээж МУГЖ Т.Ариунаатай муудалцсан бололтой. Б.Алдар “Ирээдүйд хэзээ ч хүүхэддээ хойд эх гэж юу байдгийг харуулахгүй ээ. Энэ бүгд надаар дуусаасай” гэж бичсэн удаа бий. Өнгөрсөн наадмын үеэр Б.Алдар аав болж, МУГЖ Т.Ариунаа эмээ болсноо зарласан. Б.Алдар одоо амласнаараа хүүхдээ хойд урдах амьдралын бараа харуулахгүй сайн эцэг болно биз ээ.
Discussion about this post