• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Удган болсон дуучин М.Үүрцайх эргээд уран бүтээлдээ орлоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/15/2021
in Соёл урлаг
0
Удган болсон дуучин М.Үүрцайх эргээд уран бүтээлдээ орлоо

Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр хамтарч, ”Чиний хайранд”, ”Чамайгаа санахаар”, “Хавар чи бид хоёр”, “Чамайгаа оллоо” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуу дуулан хит болгосон. Гэвч тууштай дуулдаггүй дуэт дуучид билээ. Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр 2007 оноос хойш уран бүтээлээ түр орхиж завсарлаад, 2013 онд дахин хамтарч ”Хайр гэрэлтсэн харц” дуу гаргасан. Энэ үед Үүрээгийн хүү таван нас хүрч байсан юм. Гэвч дахиад л М.Үүрцайх охиноо төрүүлэхээр болон уран бүтээлээ завсарласан. Охиноо гараас гарах үед Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр дахин уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж, 2018 оны Валентиний өдрөөр хамтран тоглолт зохион байгуулсан. Тэгээд дахин нам гүм болсон билээ.

Саяхнаас М.Үүрцайх дахин дуулж, шинэ уран бүтээлээрээ уулзахаа зарлан, пэйжээрээ дамжуулан ая дуугаа хүргэж, сонсогчдоо баярлуулж байна. Энэ хугацаанд М.Үүрцайх хүү, охинтой болж, хүүхдүүдээ хараад л нам жим амьдарсан гэх юм билээ. Гэхдээ СУИС-ийн эстрад дууны ангийг төгссөн мэргэжлийн дуучин огт зүгээр суусангүй. “Хас” хэмээх амьд хөгжмийн хамтлагт дуулж, Монголын 1970, 1980-аад оны болон орос, англи дууг лоунж, ресторанд үе үе толилуулдаг байсан юм. Рок попын эмэгтэй дуучдаас эрс өөр өнгө аястай дуучин М.Үүрцайхыг дуулахаа больж, 4-5 жил завсарлан эргээд ирэхэд тосоод авах үнэнч сонсогчидтой дуучин. Мөн дуучин М.Үүрцайхыг удган болсон гэсэн цуу яриа их гардаг. Харин энэ яриа үнэн болохыг М.Үүрцайх өөрөө хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө

–Таныг удган болсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ, болоод удаж байна. “Тийм зүйл байдаггүй юм” гэж эсэргүүцэж таван жил зугтсан. Удган байх хэцүү шүү дээ. Зарим хүн бөөгийн шашныг бүр бизнес болгочихжээ. Би удмынхаа онгод, сахиусыг залж буулгаад, гэр бүл, хамаатнуудаа хамгаалж, харж ханддагаас биш, мөнгөөр өөр хүмүүст “үйлчилдэггүй”.

-Удган болсноор таны ертөнцийг үзэх үзэл хэр өөрчлөгдсөн бэ. Уран бүтээлд тань нөлөөлдөг үү?

-Аливааг их эргэцүүлж, тунгаадаг, бүх зүйлийг хэд хэдэн өнцгөөс нь хардаг болсон. Удган болсноор дууны аялгууг илүү гүн мэдэрч байх шиг санагддаг гэсэн байна.

Previous Post

О.Осоржамааг нутагтаа очиход зодож эрх чөлөөнд нь халджээ

Next Post

З.Вандан, Дуламсүрэн хоёрын ач охин Б.Дуулим жүжигчин болно

Next Post
З.Вандан, Дуламсүрэн хоёрын ач охин Б.Дуулим жүжигчин болно

З.Вандан, Дуламсүрэн хоёрын ач охин Б.Дуулим жүжигчин болно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.