Дуучин Р.Лхамаагийн дүү Р.Отгонлхам “Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амарын эхнэр болсноор анх олонд танигдсан. Хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд гэрлэсэн Мээдээ “Алтан микрофон” наадамд нэг бүсгүй хөтлөн ирсэн нь Р.Отгонлхам. Түүнийг дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү, О.Балжинням аваргын бэр байж, ууган хүүгээ төрүүлсэн гэдгийг хүмүүс “илрүүлсэн”. “Камертон”-ы Мээдээтэй амьдарснаар охинтой болсон. Хосууд 5-6 жил амьдарсны эцэст салж, хэн хэн нь тусдаа амьдрал зохиосон билээ. Одоо Р.Отгонлхам цагдаагийн офицерийн гэргий болж, хүүхэд төрүүлсэн, гурван хүүхдийн ээж.
Мөн “Ринчин Есүй” нэрээр хувцас загварын салонтой болсон юм. Одоо хүмүүс утас зүү нийлүүлж, нэг хувцас оёод брэнд гэж нэрлэх болсон цаг. Харин дизайнер Р.Отгонлхамын бүтээл үнэхээр онцгой, хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон. Хэний ч өмнө “Ринчин Есүй” гэж хэлэхэд нүүр улайхааргүй, өнгө үзэмжт, хийц загвар, донж маяг материал сайтай хувцас үйлдвэрлэн гаргадаг. Тиймээс Английн 100-н жилийн түүхтэй загварын компаниас хамтран ажиллах санал авч, санамж бичгээ зуран, хамтарсан нэг цуглуулгаа Лондон хотод танилцуулан зураг авалтаа хийсэн удаатай. Дэлхий нийтээр хамарсан цар тахлаас шалтгаалан олон улсын чанартай ажлууд нь хойшилж байгаа гэдэг. Мөн Р.Отгонлхам хувцас загварын чиглэлээр 5 жил ажиллахдаа 28-н удаа цуглуулгаа танилцуулсан байна. Мөн цор ганц тоотой 1000 гаран бүтээгдэхүүнийг зөвхөн захиалагчийн хүсэлтээр гаргасан ажил хэрэгч бүсгүй болж, хийж бүтээсэн ажлаараа олон нийтэд үнэлэгдэж байна.
Discussion about this post