Хятадын Жиансу мужийн Сужоу хотод “Сижи Кайюань” зочид буудлын нэг хэсэг нурж, найман хүн нас барж, үлдсэн есөн хүнийг нурангин дороос хайсаар байгаа талаар нутгийн эрх баригчид мэдээлжээ. “Сижи Кайюань” зочид буудлын зарим хэсэг энэ 7 сарын 12-ны үдээс хойш нурсан аж. Түүнчлэн ослын газарт нутгийн аврагчдаас гадна Бээжингийн Онцгой байдлын яамнаас томилсон тусгай аврагч нар ажиллаж буй юм байна.
Одоогийн байдлаар нурангин дотроос 14 хүнийг аварч, найман хүний цогцсыг олсон бөгөөд дахин есөн хүнийг эрэн хайж байгаа аж.
“Сижи Кайюань” нь 2018 онд нээгдсэн, хямд үнэтэй зочид буудал бөгөөд нурсан хэсэг нь гурван давхар, 54 өрөөтэй байсан аж.
Discussion about this post