Жүжигчин, телевизийн сайн нэвтрүүлэгч Ч.Ундрал 40 насандаа амьдрал эхэлдгийг харуулж байна. Жүжигчин Ч.Ундрал анхны амьдралаа найруулагч Б.Баатартай зохиож, ууган хүү Б.Хабулаа төрүүлсэн. Тухайн үедээ “Ийгл” телевизийн залуухан хөөрхөн хөтлөгч, хэд хэдэн кинонд тоглочихсон Ч.Ундралд сонголт хийх боломж өргөн байсан биз. Тэрээр “Холливуд” Амараагаас найруулагч Б.Баатарыг илүүд үзэн хамт амьдарсан. Ч.Ундрал, найз залуу Б.Баатарын хамт тухайн үеийн клипний мангас “Жи энтертаймент”-д гурван жил ажилласан гэдэг. Харин дараа нь Б.Баатарыг даган “Херо” энтертаймент студийг байгуулсан үр өгөөж, ашиг тусаа өгсөн. Одоо Херо студи болон найруулагч Б.Баатар улсын наадмыг гэхэд 2.5 тэрбумаас 3 гурван төгрөгөөр найруулдаг том студи. Тэрчлэн “Карантин 14”, Мэдээллийн урсгал гэхчлэн төсвөөс мөнгө гаргуулан суудаг “том ах” болжээ.
Анхлан 10 гаруй жил хамт амьдарч, 2008 онд ууган хүү хамтдаа Хабулаа угтан авсан хос 2010 оноос “Монгол тулгатан” төсөл эхлэхтэй зэрэгцэн хөндийрч, бүрмөсөн салсан билээ. Хоёр гэрийн, гурван хүүхэд өнчрүүлэн байж холбогдсон Б.Баатар, П.Анужин хоёрын харилцаа ч удсангүй.
Харин Ч.Ундрал ганцаараа удаан амьдарсан. УДЭТ-ийн маркетингийн албыг ахалж, АНУ-д таван жил сурахаар явж, хөтлөгч нэвтрүүлэгчийн сургалтын төв нээн ганцаараа амьдарсан он жилүүдийг идэвхтэй өнгөрүүлсэн. Мөн 2018 онд Дагийна нэрт охинтой болсон. Охины эцэг нь “ХИТ”-ийн Давааням агсны хүү Д.Даваадорж. Нэвтрүүлэгч Ч.Ундрал 20 насандаа анх амьдарсан залуу нь 30 насанд нь хүүтэй нь орхиж, зүүдэнд ч оромгүй явдалтай тулж үзсэн хүн. Харин хоёр дахь амьдралаа тун хянамгай эхлүүлж, сайн залуу ч сонгосон байх. Юутай ч Д.Даваадорж охиноо өнчрүүлэхгүй, үүрэг хариуцлага хүлээхээ амлан, охиныхоо төлөө архи, тамхинаас татгалзсанаа хэлдэг. Нууцалж байсан харилцаагаа ил болгож, хувийн амьдралынхаа талаар олон нийтийн сүлжээнд бичдэг, зураг хөргөө оруулдаг болсон. Энэ жил 41 насны босгыг алхаж буй Ч.Ундрал 20-30 насандаа найруулагч Б.Баатартай амьдарч байх үеэсээ илүү гэрэлтсэн бүсгүй болжээ. Ч.Ундралын 40 дөхсөн насандаа өөрөөсөө багагүй дүү залуутай эхлүүлсэн амьдрал нь амжилттай, гэр бүлийн харилцаа сайн байдаг нь илт.
Discussion about this post