Дэлхий нийтээр тархсан цар тахалд монголчууд илүүтэй нэрвэгдэж байна. Өдөрт мянга мянгаараа харлдварлаж, 10-15 хүн амь насаа алддаг боллоо. Энэ цар тахлын үед наадам хийхийг иргэд эсэргүүцэж байгаа ч, төрийн албан тушаалтнууд, зарим найруулагчид хийхээр шийдсэн. Өчигдөр Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл “Титаник” кинонд хөгжим тоглодог хэсгийг жишээ болгон авч ярьсан нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа. Энэ үед Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуай саналаа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж,уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ. Уг нь найруулагч дүү Наранбаатар,Цоггэрэл хоёрт утасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү хэзээ ч наадаж болно.Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү!!!
Үндсэн хуулиар олгогдсон амьд байх ,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдэ ээ!!! Ингэж л зөвлөх байна даа!!! Бод! Тунгаа! Сайтар эргэцүүл! Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү! Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа. Би ийм л хүн….Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла!гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихөе! Цаг бүх талаар цөвүүн байна. Урт удаан жил туурвихаа л бод!! !Аав,Ээж,амраг хань,алагхан үрсээ хайрла аа. Бас ахиад хэлье, өөрийгөө хайрла!” гэлээ.
Discussion about this post