Яг нэг жилийн өмнө энэ өдрүүдэд Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг нурааж байв.
БНМАУ-ын төрийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд П.Гэндэнд зориулан 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ. 1930-аад оны үед орд харшид тооцогдож байсан хоёр давхар энэ байшин нь дөрвөн талдаа хаалгатай, цахилгаан, телефон утастай байв. Доод давхарт нь Ерөнхий сайдынх суудаг байсан бөгөөд зочдын өрөө, сайдын ажлын тасалгаа, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, тоглоомын өрөө байжээ. Харин дээд давхарт нь сайдын эхнэрийн дүү нар, гэрийн үйлчлэгч, тогооч болон сайдын орчуулагч К.Ильин орос эхнэрийн хамт амьдардаг байв. Ерөнхий сайд агсан П.Гэндэн энэ байшиндаа 1930-1936 онд амьдарч байв.
Тус байшинд цэцэрлэг, Засгийн газрын ажилчдын сууц, Байгаль хамгаалах газар зэрэг олон байгууллага, иргэд байрлаж байсан бөгөөд 1980-аад оны үед нураагдахад хүрч байв.
Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачлагаар 1993 онд түүхэн дурсгалт уг байшинд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей”-г байгуулжээ.
Улаанбаатар музей төсөл
Discussion about this post