ДБЭТ-ын даргаар ажиллаж байсан балетчин Б.Сэргэлэн одоо Боловсрол, Шинжлэх ухааны яаманд газрын даргаар ажиллаж байгаа. Б.Сэргэлэнгийн төрсөн дүү нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан.
УИХ-ын гишүүний төрсөн эгч Б.Сэргэлэн ДБЭТ-ийн театрыг удирдаж байхдаа театрынхаа гадаад харилцаанд болон балетчиддаа онцгой анхаарал хандуулсан гэдэг. Хатагтай Б.Сэргэлэн балетчин учраас олон хүүхэд төрүүлж чадаагүй, нар сар шиг ганц охинтой гэдэг. Ганц охин Б.Намуун нь Италид сурч төгссөн гэнэ.
Дуурийн тайзнаа 20 гаруй жилийн өмнө бүжиж явсан экс дарга Б.Сэргэлэнгийн залуу насны тусгал Б.Намуун СУИС-ийн Уран зургийн ангид суралцаж байсан. Интерьер дизайныг ихэд сонирхож түүнийхээ төлөө эртнээс бэлтгэж яваа. Мөн кино урлагийг сонирхдог бөгөөд “Алтан хальс” ТББ-д ажилладаг. Түүгээр ч барахгүй “Андерграунд” ОУ-ын кино наадмын зохион байгуулалтанд оролцсоод амжсан гэнэ. Өвөрмөц төрхтэй охин ямар ч хувцас өмссөн амилуулж байна.
Discussion about this post