Иргэний хөдөлгөөний идэвхтнүүдийн нэг А.Саруул шударга дайчин, чамгүй боловсролтой. А.Саруул хатагтай 40 мянгатад төрж өссөн, аав ээж өндөр боловсролтой, аав, өвөө нь төрийн сайдаар ажиллаж явсан. Харин сүүлийн үед А.Саруул хатагтайг төрсөн ганц охин С.Төгс нь ээжийнхээ ажил үйлсээс нь илүү алдаршуулах болов. А.Саруулын ганц охин С.Төгс нь үнэхээр сайн модель. С.Төгс манайдаа л гайгүйд тооцогддог эрэгтэй загвар өмсөгч Эрдэнэцогттой хамт амьдарч, хөөрхөн охинтой болсон. Бие хаа, царай зүс тэгш хоёр моделийг хүмүүс сайхан хос гэж магтаж, “төгс хос” хэмээн өргөмжилдөг байв. Харин төгс хост олны хэл ам хүрсэн үү, хоорондоо таарахаа байж, хөөрхөн охиноо өнчрүүлэн тусдаа амьдрах болсон. Германд удаан амьдарсан загвар өмсөгч С.Төгс барууныхны занг хуулсан болохоор хувийн амьдралаа ягштал үнэнээр нь ярьчихдаг.
Харин энэ нь экс нөхөр С.Эрдэнэцогтын шар хорыг бадраадаг бололтой, охиныхоо ээж, эмээ хоёрын талаар таагүй яриа өгсөн. Харин тэмцэгч А.Саруул хатагтай дуугүй суусангүй, экс хүргэндээ хатуухан хариу барьжээ. ЭНЭ ЭКС ХҮРГЭН ГЭЖ ХУДАЛЧ НӨХӨР БАЙНАА. ГАДУУР ТЭНЭЭ Л, ХҮҮХДЭЭ ГАНЦ ЦАГ Ч ХАРДАГГҮЙ БАЙЛАА. ХАЖУУД НЬ ОЧИХООР БЯЦХАН ОХИНЫХОО ХӨЛД ОРУУЛАГЧИЙГ НЬ НЬ ӨШИГЛӨӨД Л ЯВУУЛЧИЖ БАЙСАН…. ИНТЕРНЭТЭЭР Л КИНО ҮЗЭЭД Л, ХАМАГ ЮМ ЗАВААРУУЛАА Л ГАРААД ТЭНЭЧИХДЭГ НӨХӨР БАЙВ. ТУСДАА ГАРЪЯ ГЭНЭ, ТЭГЭЭД ӨРӨӨ Ч ҮГҮЙ ХҮН НЯЛХ ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД БУУДАЛД АМЬДРАХ БАЙСАН ЮМ БАЙХ ДАА. МӨНГӨ ТӨГРӨГ ЯВУУЛААД, БИЛЕТ ЭНЭ ТЭРИЙГ НЬ Ч ХҮРТЭЛ АВЧ ӨГӨӨД Л, ГЭТЭЛ ӨӨРИЙНХ НЬ ЭЭЖ НЬ ГЭЖ ХҮҮГЭЭ ХАРЖ ҮЗДЭГГҮЙ Л БАЙВ ДАА. ОДОО ХҮНИЙГ ИНГЭЖ МУУЛЖ СУУДАГ, ЭНЭ ЭРДЭНЭЦОГТ ГЭЭД НӨХӨР…. МУУ Л ХҮНЭЭС ОХИН МИНЬ САЛЖ ДЭЭ, ЯАМАЙ ДАА. Гэж фэйсбүүктээ бичсэн.
Энэ нь Эрдэнэцогт “Гол нь хадам надад дургүй, дээрээс нь би айлд байх дургүй. Тусдаа гарья гэхээр манай хадам гаргадаггүй байсан. Одооны хүүхдүүд эмзэг болчихсон та хоёр хэзээд нь ажил хийж хэзээ нь хүүхдээ харах гээд байгаа юм, наад хүүхэд чинь хаягдана гээд. Хүмүүс хэлдэг л байсан. Тусдаа гарсан нь дээр, хамтдаа байх юм бол хэрүүл ч гарахгүй. Эхнэр, хүүхэд чинь хамт байвал чиний гарч орох чинь ч гайгүй болно гээд. Тэгээд энэ асуудлын дараа би нэг шоудаад тэр чигтээ алга болчихсон чинь Төгсөө араас мессеж бичээд, бараг л чамтай биш тэрэнтэй байдаг байж ухааны юм яриад. Тэгэж хэлэхээр нь миний зэвүү хүрээд, гэхдээ хүүхдээ санаад очиж л байгаа юм л даа” гэж ярьсны хариу болгосон үг.
Загвар өмсөгч С.Төгс Эрдэнэцогттой дотносон, хамтдаа Солонгост сурч, Сөүл нисэх замдаа онгоцонд сүй тавьж байсан дуулиантай сайхан хос. Загварын төгс хос гэгддэг байсан хос олны анхааралд амьдардаг байсан. Салахдаа ч дуулиантай салсан түүх ийм. Хосууд салаад долоон жил болж байна. Модель С.Төгс “шонтой бүжиглэгч” Цэнгүүнтэй хайр дүүрэн амьдарч байгаа бол, Эрдэнэцогт эхнэрээ зодсон гэж саяхан бөөн дуулианд нэр холбогдсон. Одоо салж нийлсэн асуудлаараа хэрэгт дуртай улсын чихийг дэлдийлгэж явна.
Discussion about this post