МАН-ын тавиул, Хүрэлсүхийн гудас ардчилал эрх чөлөөг гэмт хэргээрээ наймаалагч С.Эрдэнэ танд хандаж хэдэн үг хэлье.
Аав минь надад хулгайч хулгайчийн дотроос итгэлийн хулгайч хэзээ ч засрахгүй хамгийн өөдгүй нь юм шүү гэж захидагсан. Юутай үнэн үг билээ.
Таныг итгэлийн хулгайч гэдгийг Монгол улсын ерөнхий сайд асан Р. Амаржаргал “Муу нэрийг хусавч арилдаггүй өөдгүй хүний башир аргад хууртлаа”гэж тов тодорхой тодорхойлж хэллээ.
Та ийм л хүн.Тань шиг итгэлийн хулгайч монголын ардчилал, эрх чөлөөнд мартаж боломгүй хар гай, уршиг хор хөнөөл тарилаа.
2016 онд АН-ын дарга таныг болно гэхээр нэрт нийтлэлч Баабар “За ингээд АН ёроол руугаа явлаа гэж халаглан хэлсэн нь яах аргагүй л үнэн гэдгийг бид өнгөрсөн хугацаанд, өнөөдөр харж байна.
Та 1990 оноос ардчилалын төлөө 30 жил тэмцлээ гэж хашгирдаг. Бат-Үүл та хоёр тэмцэж бусад нь хараад сууж байсан болж таарч байна уу?Ардчилал, эрх чөлөөг хүсэмжилсэн монголын мянга мянган залуус улс орны өнцөг булан бүрт ардчилалыг талархан дэмжиж, тэмцэж явсан юм шүү.
Миний бие ч гэсэн зөнгөөрөө ардчилалыг талархан дэмжиж хөдөөний буйдхан суманд тракторын чиргүүл дээр индэр засчихаад нутгийн ах нар Ц.Эрдэнэ, Г.Чулуун, инженер Цогтоо, Б.Норслой… нартаа жагсаал цуглаан хийж, МАХН-ыг хамгаалах онц зөвлөл гэж суманд байгуулах гэхэд нь “Ард түмнээс юугийн хамгаалах юм”гэж эрс эсэргүүцэн тэр зөвлөлийн байгуулахгүй тарааж ч явлаа.
Ардчилал, эрх чөлөөний үнэт зүйл нь Бат-Үүл та хоёр дуртай үедээ өмчилж албан тушаал ахих, эрх мэдэлд хүрэх шат дамжлага болгож, дургүй үедээ МАН-д найр тавин зарж явдаг найр хурим дамжиж явдаг бэлгийн сэмэрсэн 18-ын торго биш./Социализмийн үед 18 ₮-ын торго гэж тааруухан эд байсан юм/.
Та 2014 онд Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга нартай хамтарч Шинэчлэлийн ЗГ-ыг огцруулж ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагаж АН, ардчилалд хар хороо цацаж, хагарлын үүдийг нээсэн.
2017 онд үнэндээ З.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар таныг дэмжиж улаан цагаан луйвардаж намын дарга болгосон шүү дээ.
АН-ын сонгуулийн хороонд ажиллаж байсан ҮБХ-ны гишүүний хувьд миний бие мэдэхийн дээдээр мэднэ.
За яахав, Монгол орон даяар АН-ын гишүүдийн дунд явсан алдаатай, оноотой ч сонгуулийн үр дүн, С.Эрдэнэ бидний л нэг гээд цаашаа харж уйлж, наашаа харж инээж байгаад өөрийг чинь хар цагаан дуугүй хүлээн зөвшөөрсөн.
Харин та АН-ын дарга болонгуутаа аймаг, нийслэлийн намыг хяналтандаа авах, ҮБХ, намын сонгуулийн хороо, ҮДХ гээд намын бүтцийн байгууллагуудыг өөрийн гарын дор оруулах ажилдаа шамдан муйхар, бүдүүлэг дарангуйлагч гэдгээ харуулсан даа.
МАН 65 суудалтай галзуурч байхад та сөрөг хүчний намын дарга гэдгээ умартаж архидаж хоносоныхоо маргааш өглөө буруу хөл дээрэн босож монголын ард олны эсрэг цочтол мэдэгдэл хийж ард олны дургүйцлийг төрүүлж, журмын нөхдийнхөө гайхшийг бардаг байсан.
Ерөнхийлөгч тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл тэглье гэхээр хамгийн түрүүн гарч ирээд мөнгө байхгүй болохгүй гэж мэдэгдэл хийнэ. Govid-той холбоотой гадаадад байгаа иргэдээ татан авъя гэхээр үгүй болохгүй гээд мэдэгдэл хийнэ.
Гэтэл 60 тэрбумын хэрэг, ждү-ийн хэрэг, дипломатуудын хар тамхины хэрэг, 9 төрлийн татвар нэмэх гээд эрх баригч нарын баримт факт хууль зөрчсөн гэмт хэргийн талаар яриад эхлэхээр та УИХ-ын танхимд ганц нэг үг хэлж хохь нь шүү, бөлдөгдүүлнэ энэ тэр гэж халамцуу багахан шиг цамнаад алга болно.
Үнэндээ АН-ын дарга гэх С.Эрдэнэ таны муйхар, бүдүүлэг үг үйлдлийг хараад журмын нөхөд минь аргаа бардаг байсан.
Үр дүнд нь АН-ыг ямарч зохион байгуулалтгүй, итгэл үнэмшил, эрч хүчгүй, бодлогогүй болгож удаа дараагийн бүтэлгүй мэдэгдэл, улс төрийн үхдэлийн үйлдлээрээ хамгийн таагүй улстөрчийн жагсаалтыг С.Эрдэнэ та итгэл төгс тэргүүлж эхэлсэн.
Сүүлийн хэдэн сар АН-ыг үймүүлж, ман Хүрэлсүхтэй нийлж ардчилсан төрийн тогтолцоог нурааж байгааг чинь харахаар бүр 2017 онд АН-ын дарга болсон цагаасаа эхэлж ард олон, АН-ын журмын нөхдийнхөө итгэлийг хулгайлан МАН-тай далдуур үгсэн хуйвалдаж байсан юм байна.
Нөхдөө, ард олны итгэлийг гэмт хэргээрээ наймаалцаж ман-ын гудас болсон мөн ч цайрчихсан адгийн хулгайч юм даа чи.
Капитрон банк, Ундармаа, МАН-тай холбоотой нийгмийн даатгалын 240.0 тэрбумын гэмт хэрэгт яах аргагүй л алсуур холбогддог гэж учир мэдэх хүмүүс ярих нь ортой л үг.
Бүхэл бүтэн улсын нийгмийн даатгалын сангийн 240.0 тэрбумыг ганц Ундармаа залгичихна гэдэг юу л бол.Энэ луйварт манангийн нилээд олон гарууд оролцсон нь даанч тодорхой юм бишүү?
Та Хандгайт дахь амралт, Шонхор плаза, Баянгол дүүрэгт байгаа ээжийн чинь нэр дээр байгаа 10 давхар байшин, гээд олон арван тэрбумын хөрөнгийг бизнес хийдэггүй байж яаж босгосон юм бэ?
Арай нийгмийн хамгаалалын дарга, сайдаар ажиллаж байхдаа хулгай, луйвар хийж олсон мөнгөөрөө энэ олон арван тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг босгосон юм биш биз?
Хариулт авмаар байна.Энэ олон үл хөдлөх хөрөнгийг хэрхэн босгосон талаараа нэг сайхан буу халаач хамаа?
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, гэмт үйлдлээ хаацайлж МАН-тай наймаалцаж ардчилсан төрийн тогтолцоо, хуулийн засаглалыг нурааж ард олон, журмын нөхдийнхөө итгэлийг хулгайж байна гэж адгийн амьтан чамайг хардаж, харааж сууна.
АН-ын дарга болоод та намаа самарч, нийгэмд нэр хүндтэй хийсэн бүтээсэн, хэлсэн үг хийсэн ажилтай Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөж үр дүнд нь ямарч зохион байгуулалт, жолоодлогогүй сонгуульд орж навс ялагдаж 180.0 мянган ардчилсан намын гишүүд гудамжинд гарч эрх баригч МАН-ын гадуурхалын золиос болсон. АН 2020 оны сонгуульд намын дарга бүтэлгүй, бүдүүлэг таны нэр хүндээс болж ялагдсан.Та сонгуулийн үед бүтэхгүйгээ мэдээд би биш Амаржаргал ерөнхий сайд болно шүү гэж мэдэгдэл хийгээд муу дээрээ улцан болсон. Жанжин нь ухарч байгаа армийн талд хэн орох билээ дээ.
Өөрөө Баянгол дүүрэгт УИХ-д нэр дэвшиж амьтны адаг, адууны шодой болж 5-р байранд орж шившиг мундараа хутгасан. Гутамшиг, шившиг.
2021 оны 7-р сард та ялагдсан хариуцлагаа хүлээж АН-ын даргын үүрэгт ажлаас автоматаар огцорч үүрэг гүйцэтгэгч Туваанд тамга, тэмдэг, гэрчилгээ бүгдийг хүлээлгэж өгсөн.
Хэдхэн сарын дараа бас нэг өглөө буруу хөл дээрээ босож ирээд би намын даргаа өгөөгүй УДШ-ийн бүртгэл дээр миний нэр байгаа гэж мэдэгдэл хийгээд /Таны мэдэгдэлд бүтэлтэй юм байдаггүй/ АН дотор дуусашгүй ужиг хэрүүл, тэмцэл эхлүүлсэн. МАН, Хүрэлсүхтэй хуйвалдаж хууль зөрчиж УБГ-ын нэг байцаагчаар хуулийн этгээд АН-ын албан ёсны тамгыг хүчингүй болгож, цахим нэртэй байхгүй ҮБХ-ны гишүүдийн хурал, оролцоогүй сунгаа зарлан явуулж хулхидаж хуурч өнөөдрийг хүрлээ.
Ерөнхийлөгчийн сунгаанд Амаржаргал, Оюунгэрэл хоёрыг Эрдэнэ ялсан гэнээ гэхээр энэ улсад хэн ч, та ч өөрөө итгэхгүй биз дээ.Үнэхээр цайрчихсан бүтэлгүй луйварчин шүү үзээрийн амьтан чи.
Яасан өөрөө АН-ыг сонгуульд оруулахгүй, гудас болохгүй бол цаад МАН, Хүрэлсүх чинь барьж шоронд хийчих гээд байна уу?
Ардчилсан төрийн тогтолцоог нурааж МАН-ын гудас болж ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг оруулахгүй гэж хууль ёсыг уландаа гишгэн ширэн нүүрлэж Хүрэлсүхтэй хуйвалдан үндсэн хуулинд заасан ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлэг шившигтэйгээр халдаж нэр дэвшигч гээд ичих ч үгүй өөрийгөө зарлачихжээ бас.
АН орон даяар намын дүрмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай ҮБХ, УИХ-ын бүлэгтэйгээ, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд гээд намын дэргэдэх ОН-ийн байгууллагатайгаа, аймаг, нийслэл, сум дүүрэгтээ бүрэн бүтцээрээ үйл ажиллагаа явуулж байгаа нэг л намтай.
Утсан хүүхэлдэй Тулгат, адгийн амьтан С.Эрдэнэ хоёрын бүдэгхэн хаягтай МАН-ын гудаснуудад АН хамаарахгүй гэдгийг монголын ард түмэн харж байна, мэдэж байна.
Ардчилсан төр, ардчилсан намын мянга мянган гишүүд чамд гэм хийгээгүй буян болсон.
МАН, Хүрэлсүх, Эрдэнийн үндсэн хууль зөрчиж, ардчилсан төрийн тогтолцоог нурааж явуулж буй сонгууль нэртэй тоглоомонд оролцохгүй, оролцсон ч санал битгий өгөөрөй гэж таньдаг, мэддэг хүн бүртээ уриалнаа.
Үгүй тэр хавчуургатай талхны хачир болсон ХҮН намын Энхбат хөлд нь бас үрэгдчих юмаа.
Эрдэнэ гуай танд дахин хэлье.
Ёстой хол учиж хуц за.
Гутамшиг, шившиг, жигшүүрт бүхэнтэйгээ он цаг, амьдралын түүхийг адгийн замаар туулаарай гээд С.Эрдэнэд хандаж бичсэн бичвэрээ дуусгая даа.
Буруу зөрүү юм бичсэн байвал цагдаад өгчихөөрөй.
Миний бие үнэн, зарчим, үнэт зүйлтэйгээ чи худал хуурмагтайгаа уулзъя.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Увс аймгийн засаг дарга асан Монголмууд овгийн Дашийн Цэндсүрэн.
Discussion about this post