• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Тавантолгой түлш” ХХК 2 тэрбумын тендер зарлаж, тэрбум шахам төгрөгөөр мах, 36 саяар өндөг авчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/17/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
“Тавантолгой түлш” ХХК 2 тэрбумын тендер зарлаж, тэрбум шахам төгрөгөөр мах, 36 саяар өндөг авчээ

Таван толгой түлш ХХК гэж мөнгөөр туйлдаг газар байна. Тайван толгой түлш ХХк өнгөрсөн оны 4 дүгээр сард 2 тэрбум шахуу төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тендер зарласан. Үүнд 109,150,000 төгрөгөөр гурил будаа, мах 964,995,000 төгрөгөөр авна гэсэн. Зөвхөн мах авахад тэрбум төгрөгийн тендер зарладаг “Таван толгой түлш” ХХК аргагүй том хөлтэй хөдөлдөг юм байна.  Өндөг авахаар 36 сая , хүнсний ногоо авахаар 9 сая 481 мянган төгрөгийн тендер зарласан байна. Саяхан “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 сая шахам төгрөгөөр чавга, чангаанз авах нь гээд шүүмжлээд байсан ч Таван толгой түлш компани түүнээс дутуугүй зардал гаргадаг аж.

 Юутай ч жил гаруйн өмнө “Таван толгой түлш” компани 6 сая 900 мянган төгрөгөөр тамга хийлгэсэн баримт ил гарч, 7 сая шахуу тамгыг харахсан… гэлцэж байлаа. Тамга болохоор алганд багтах хэмжээтэй байж таарна, харин алганд багтах хэмжээтэй зүйлд 6,9 сая төгрөг зарахаар энэ тамга алтан тамга ч байж магадгүй гэж байлаа. Тавантолгой түлш компаний захирлаар М.Ганбаатар  амьдардаг. Нэг үе НИТХ-ын гишүүн байж, “Эсэргүү төлөөлөгч” ном гаргаж байсан. МАН-д сүүлийн 20 жил шахам зүтгэж, албан тушаалын хуваарилалт, бялуу хуваалтаас хоцордоггүй. “60 тэрбум”-ын бүлгийнх гэлцдэг ч одоо МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүчин зүтгэж, МАН-ын 100 жилийн ойн медалийг тараахад идэвхтэй зүтгэж, Таван толгой түлш компаний ажилчдаа дайчилж байгаа аж.

“Эсэргүү төлөөлөгч” гэж ном бичиж явсан С.Ганбаатар намын удирдлагуудаа “шантаажилж”, албан тушаал авахдаа сурамгай гэлцдэг. Тэрээр 2017 онд улаан малгай өмсөн, “Улаан малгайт” хөдөлгөөн өрнүүлсэн. “Улаан малгайт” хөдөлгөөнийхөн МАН-ынхаа дарга, гишүүдийг сонгуульд ялалт байгуулахын төлөө гутлын улаа эргэтэл зүтгэдэг. Харин сонгууль дуусахад улаан малгайтайгаа хамт гудамжинд үлддэг гэнэ. Иймд намын жирийн гишүүд энэ байдлыг таслан зогсоож, тусгаар тогтнолын ордонг аврахаар суулт хийсэн.

“Улаан малгайт” хөдөлгөөнийхөн тусгаар тогтнолын ордонг аврах ажлаа өнгөрсөн 2017 оны долдугаар сард эхлүүлсэн юм. Монгол ардын нам анхан шатны байгууллагын оролцоог хангасан шинэчлэл хийх хэрэгтэй. Ингэхдээ намын анхан шатны байгууллагууд буюу эгэл жирийн гишүүдийн оролцоотой шинэчлэгдэх ёстой гэсэн. Энэ талаар МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар “Сүүлийн үед намынхан бие биерлүүгээ дайрсан давшилсан байдалтайгаар хэсэг хугацаа үргэлжиллээ. Ер нь намын хурал дээр буюу намынхаа тогоон дотор шийдчих асуудлыг нийгэмд хандан цацах нь намын жирийн гишүүдэд таалагдахгүй байна. Иймээс намын гишүүд тусгаар тогтнолын ордонд хяналтаа тогтооно. Ямар хяналт вэ гэхээр намын удирдлагуудын зүгээс хийж байгаа буруу үйлдэл, үйл ажиллагааг тухай бүрт зогсоож, хариуцлага тооцно. Намын гишүүдийн нэг хэсэг нь тасраад дээшээ гараад явчихсан байхад нөгөө хэсэг нь доор үлдчихсэн байгаа юм. Яагаад ийм ялгаатай байр суурин дээр байгааг засч залруулна. Намын гишүүд байгааг санах хэрэгтэй. Гишүүд рүүгээ дайрсан, довтолсон ажиллагаа хийчихээд эргээд дэмжлэг авч сонгогдоно гэдэг бол эндүүрэл юм. Удахгүй намын анхан шатны байгууллагын оролцоог хангасан шинэчлэл хийх зорилготой хурал хийнэ” гэжээ. Харин 2017 онд нам шинэчлэгдэх ёстой гэж ярьж явсан ч Таван толгой түлш компаний захирал болоод таг мартсан хүн дээ.

Previous Post

Ванесса Брайант: Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно

Next Post

​Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

Next Post
​Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

​Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.