Ерээд оны үеийг Синди Кроуфорд гэж наран мандаж, Клауди Шиффер гэж саран ургасан үе гэж хэлдэг, дээр нь Наоми Кемпбелл, Линда Евангилиста, Эль Макферсон гэсэн таван супер модель загварын ертөнцийг эзэгнэж байв. Энэ үеийг супермоделиудын эрин ч гэдэг. Наоми Кембелл “Клаудия, Синди хоёр надад, миний шоколад шиг биед атаархдаг. Тэд бол зүгээр л цагаан арьстан. Би бол хар ирвэс, хар сувд шүү дээ” гэж ярилцлага өгч байв. Хар арьст бүсгүйчүүд дотроос загварын ертөнцөд хамгийн өндөр амжилт гаргасан Наоми Кемпбелл одоо ч моданоос гараагүй байгаа. Тэр тусмаа дизайнерууд “Клаудия, Наоми хоёр төгс зохицол. Тэр 2 цагаан арьст бүсгүйчүүд, Африк гаралтай өнгөт арьст бүсгүйчүүдийн төгс үзэсгэлэнг илэрхийлж чадах гоо бүсгүйчүүд. Тиймдээ ч энэ хоёрыг хамтад нь харахаар цогц гоо үзэсгэлэн бүрддэг” гэж ярьдаг гэдэг. Тиймдээ ч энэ хоёрыг хамт рекламанд хамт тоглуулах нь цөөнгүй.
Discussion about this post