Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол коммент”-ийн Батбилэгт ярилцлага өгснийг ТВ 9 дамжуулав. Энэ ярилцлага Ардын намын гишүүдийн сэтгэлд нийцэж, харин хувийн өмчийг дээдэлдэг хүмүүст айдас хүйдэс төрүүллээ. Жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй бэлдсэн У.Хүрэлсүхийн бэлэг МАН 100 жилийн гэсэн ойн тортой тараагдсаар буй. Мөн ардын хүү У.Хүрэлсүх гэж адуу малтай ноцолдсон цуврал зураг гарлаа. Бараг комикс хийчихмээр. Цэрэг хувцас, зэр зэвсэг, адуу мал болсон энэ ихдэж “цөмөрнө” гэдэг болж байна. Нэмээд Монгол шуудан У.Хүрэлсүхийн зурагтай марк худалдаанд гаргажээ.
Тэрчлэн бяцхан хүүтэй авахуулсан зураг “явж” байна. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон П.Анужин парламетын гишүүн болсон жилээ Алдарт эх болсон. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн бага хүүхдээ төрүүлсэн болохоор хүү нь бага насных. НАМЗХ-ны гишүүн, У.Хүрэлсүхтэй ойр Амалхааны Эрдэнэбаттай гэрлэж, хоёр охин төрүүлсэн. Харин А.Эрдэнэбатаас салснаас хойш П.Анужин хоёр хүүтэй болсон билээ. П.Анужин гишүүн болохоосоо өмнө хүүтэйгээ живхний рекламанд тоглосон.
Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөөрхөн хүүтэй авахуулсан цуг цахимд тарж байна. Гэтэл энэ зургийг харсан хүмүүс “У.Хүрэлсүх, П.Анужингийн хүүхэдтэй цуг байна” гэлцэв. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, П.Анужингийг хоёр том охины эцэг Амалхааны Эрдэнэбаттай “Шинэ шивээ овоо” төсөлд хамтарсан, НАМЗХ-ны эртний хамтрагчид. Хэдийгээр А.Эрдэнэбат П.Анужингаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ч хоёр охиныхоо ээжийг УИХ-д нэр дэвшүүлэхийн тулд У.Хүрэлсүхтэй уулзаж, Тусгаар тогтнолын ордноор их гүйсэн гэдэг.
Discussion about this post