• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Төгссөн сургуульдаа халдлага үйлдсэн залуу төлөвлөгөөгөө бичсэн байжээ

Халдлагад өртөж 7 хүүхэд, 2 том хүн амиа алдсан юм

admin by admin
05/13/2021
in Гадаад мэдээ
0
Төгссөн сургуульдаа халдлага үйлдсэн залуу төлөвлөгөөгөө бичсэн байжээ
Оросын Казань хотын 175-р дунд сургуульд зэвсэгт халдлага болж хүүхдүүд амь үрэгдэж, шархадлаа. 5-р сарын 11-ний өглөө автоматаар зэвсэглэсэн, багтай 2 хүн сургуульд халдан орж, 1 ба 3-р давхарт сурагчид, багш нар луу буудаж эхэлжээ.  Энэ үеэр 7 хүүүхэд, 1 багш, 1 хамгаалагч гээд нийт 9 хүн амь үрэгдсэн байна. Мөн 32 хүн бууны суманд оногдож, шархадсан 21 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Одоо 6 хүүхэд сэхээн амьдруулах тасагт маш хүнд байна. Буудлагын үеэр 2 хүүхэд сургуулийн 3-р давхраас үсэрч амь үрэгджээ. Тусгайгийнхан сургуульд нэвтрэн орж 19 настай Ильназ Галявиевийг баривчилжээ. Тэр амиа хорлохыг завдсан ч амжаагүй аж.
  Ильназ Галявиев энэ гимназийг 4 жилийн өмнө төгссөн бөгөөд саяхан Коллежийн компьютерийн ангийн 4-р дамжаанаас хасагджээ. Ильназ 3 шалгалтаа өгөөгүй, хичээл их тасалсан шалтгаанаар коллежоос хасагдсаны дараахан галт зэвсэг ил тодоор, албан ёсны журмын дагуу худалдан авчээ. Сургууль руу халдсан нөгөө этгээдийг тусгайгийнхан хэргийн газарт буудан устгасан аж.
      ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ эмгэнэлт үйл явдлын дараа иргэдэд зэр зэвсэг зарах хуулийг чангатгах даалгавар өгчээ. 5 сарын 12-ныг Татарстаны Ерөнхийлөгчийн тушаалаар гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Одоо Орос даяар сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг шалгаж, террорист халдлагаас сэргийлэх олон арга хэмжээ авч эхэллээ. ОХУ-ын ДУМ-ын депутат Сергей Миронов энэ аймшигт халдлагын тухай ярихдаа “Хүүхдийн амь насыг хөнөөсөн тохиолдолд цаазаар авдаг заалтыг буцааж Эрүүгийн хуулинд сэргээн оруулах ёстой гэж манай “Шударга Орос” нам шаардаж байна. Алуурчид хэрэв ийм гэмт хэргийн төлөө шууд үхнэ гэдгээ мэддэг бол, шоронгоос гарах найдвар огт байхгүйг мэдэж байвал гартаа зэвсэг барихын өмнө жаахан юм бодож эхэлнэ. Олон ч халдлага гарахгүй байх магадлалтай” хэмээн мэдэгдлээ.
Ильназ Галявиев гэгч энэ халдлагыг үйлдэхийн өмнө өөрийн аймшигт төлөвлөгөөг интернэт хуудсандаа бичсэн нь тогтоогдсон. “Би олон хүнийг хөнөөхийг завдаж байгаа. Би бүгдийг үзэн ядаж байна. Би бурхан болохыг хүсдэг, бүх хүн өөрсдийгөө миний боол гэж хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тэр Телеграмм канал дээрээ бичсэн байв. Тэр бүү хэл мань этгээд өөрийн уншигчдад хандан дор хаяж 10 хүнийг хөнөөгөөд дараа нь амиа хорло гэж шаарджээ. “Энэ ертөнцөд амьд амьтан үлдэх ёсгүй, энэ бол Орчлонгийн алдаа. Би өөрөө өнөөдөр асар олон “био хог”-ийг ална… Та бүхнээс салж ангижрах гэж би энэ дэлхийд хүн төрхтэй ирсэн” гэж террорист Ильназ бичжээ.  
Previous Post

1921 оноос хойш 99 наадамд давхардсан тоогоор 68340 бөх барилджээ

Next Post

Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир

Next Post
Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир

Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.