• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Нэг тонныг 827 ам доллароор нийлүүлэх боломжтой ган бөөрөнцгийг “Эрдэнэт үйлдвэр” Хятадын компаниас 1050 доллароор авах гэрээ байгуулжээ

admin by admin
10/01/2020
in Нийгэм
0
Нэг тонныг 827 ам доллароор нийлүүлэх боломжтой ган бөөрөнцгийг “Эрдэнэт үйлдвэр” Хятадын компаниас 1050 доллароор авах гэрээ байгуулжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийнхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргасан. Тус үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлдэг аж. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага тасралтгүй үргэлжлэх ёстой үйлдвэрлэлийн чухал шат дамжлагыг орхигдуулж, техникийн шинэчлэл хийх нэрээр нэг цехийн үйл ажиллагааг зогсоон, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор өндөр үнээр худалдан авч, үлэмж их хэмжээний хохирол уг хоёр үйлдвэрт учруулж эхэлжээ.

   “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ган бөөрөнцгийг нэг тонныг хоёр сая 277 мянган төгрөг буюу 827.5 ам.доллароор “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэх гэрээтэй аж. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага DAP Эрээн нөхцөлөөр нэг тонныг 1050 доллароор авах гэрээ БНХАУ-ын компанитай байгуулж, агуулахдаа 1211 ам.доллар буюу 36 хувиар илүү үнээр худалдан авч өөрийн цех болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үлэмж их хэмжээний хохирол учруулж байгаа тухай Ерөнхий сайдад мэдэгджээ.

Тус хоёр үйлдвэр 2018 онд хамтарч үнийн судалгаа хийхэд импортолсноос дотооддоо үйлдвэрлэсэн ган бөөрөнцөг худалдаж авах нь “Эрдэнэт үйлдвэр”-т ашигтай байх тооцоо гарсан аж.

Уг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн 5600 тонн буюу 12.7 тэрбум гаруй төгрөгийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, нийлүүлэхээр хүргүүлсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хүлээн авахгүй Хятадаас өндөр үнээр импортлохыг илүүд үзжээ.

Тиймээс Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1200 хүнийг ажилтай, орлоготой байх талаар тодорхой арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн байна. Энэ байдлаас харахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хятадуудад элэгтэй болж, сүүлийн үед байнга хятадуудтай “гэрээлэх” болсон нь үнэний хувьтайг баталлаа.

Previous Post

Д.ЦОГТБААТАР САЙДЫН ТУСЛАХ Ц.ЧИНГАРЬД ҮЕЭЛЭЭСЭЭ 350 МЯНГАН ДОЛЛАР ЗАЛИЛСАН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ДУУДАГДЖЭЭ

Next Post

Хонгор суманд 10 гаруй айлын хотонд баавгай ирж, 30 гаруй бог мал идэж, иргэдийг айдаст автуулжээ

Next Post
Хонгор суманд 10 гаруй айлын хотонд баавгай ирж, 30 гаруй бог мал идэж, иргэдийг айдаст автуулжээ

Хонгор суманд 10 гаруй айлын хотонд баавгай ирж, 30 гаруй бог мал идэж, иргэдийг айдаст автуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.