Мөнхийн залуу нас Э.Одгэрэл 1968 онд, Топ модель Ч.Туяацэцэг 1978 онд төрсөн. Э.Одгэрэл загварын чиглэлээрээ дагнан ажиллаж, амжилтанд хүрсэн. Өглөө босоод хар кофе уучихаад л гоо сайхны салон, спа хэсэж явдаг Одгэрэлд атаархах хүүхнүүд мундахгүй. Гоо сайхан байх золиос шаарддаг гэж үнэн. Одгэрэл амттай хоолноос татгалзаж, байцааг оливийн тостой жигнээд хөргөгчиндөө хийчихээд хүйтнээр нь иддэг, алим таргаар хооллодог гэдэг. Ингэж байж л сайхан биетэй, тунгалаг арьстай байдаг байх. Топ модель Туяацэцэг МИАТ-ад онгоцны үйлчлэгчээд 10 жил ажиллаж, ихэвчлэн олон улсын нислэгийн “стюардасс” хийдэг, хэлтэй устай, боловсролтой бүсгүй. 10 жил МИАТ-ийн онгоцны үйлчлэгчээр ажилласан Ч.Туяацэцэг одоо “MCS” компаниийн үл хөдлөх хөрөнгө борлуулалтын албан ажилладаг, компанийхаа шилдэг ажилтан. 10 насаар зөрүүтэй хоёр Топ модельд насны зөрөө огт харагдахгүй байна. Магадгүй 10 жилийн дараа ч энэ хоёр энэ хэвээрээ байж мэдэх л юм.WWW.TAIZ.MN
Discussion about this post