Монголын халаасны хулгайчууд хүний халааснаас юм суйлахдаа дэлхийд зальжин луйварчнаараа алдартай цыгануудаас нэг их дутаад байхгүй “өндөр” чадвартай. Бас орон байрны хулгай гэж нэршсэн хулгайч бий. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд л гэрээсээ эд зүйлээ алдаж үзээгүй хүн ховор. УИХ-ын дэд дарга ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан том дарга Бямбадоржийн гэрт хулгай орж хамаг мөнгөн аягыг нь хулгайлчихаад, хайлуулаад зарчихсан хэрэг гарсан. Цаашлаад гэрээсээ эд зүйлээ алдсан УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд олон, бүр төрийн ордны өрөөнөөсөө эд зүйлээ алдсан хүн ч бий. Тэгэхээр манай хулгайч нар “эрхэлсэн ажил”-даа ямар гарамгай болох нь мэдэгдэнэ. Саяхан Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатарын нууц хүүгийнд хулгай орж монгол мөнгөөр хагас тэрбум давсан мөнгийг нь хулгайлан авсан ч тэр сейфийг нь онгойлгож чадалгүй хог дээр хаясан хэрэг мандсан. Энэ дуулианы гороор Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар хоригдон шалгагдаж байгаа. Мөн л Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Д.Туяагийн гэрт хулгай орж 200 сая төгрөгийг нь аваад талийсан. Зарим эх сурвалжууд экс гишүүн Д.Туяагийн гэрээс 400 сая төгрөг алдагдсан гэх юм билээ. Алдсан хүн 10 тамтай болохоор мөнгөө алдсан хатагтай Д.Туяа ганц охиныхоо нөхөр болох залуу, хүргэнээ хүртэл хулгайд сэрдэж, юм юм л болсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалган эрүү үүсгэсэн. Манай Цагдаагийн байгууллагынхныг сайнаасаа саараар нь дууддаг ч гэмт хэргийн илрүүлэлт үнэхээр сайн, тиймдээ ч хэдэн зуун сая төгрөгийг нь хулгайлсан эзнийг нь олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ хэргийг нам дарахыг оролдон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өөрөө биеэрээ морилж ирэн, энэ хэргийг хааж өгөхийг хүссэн тухай сураг гардаг. Ямартаа ч экс гишүүн Д.Туяагийн гэрээсээ мөнгө алдсан гэх хэрэг прокурор дээр очоод хэрэгсэхгүй болсон аж. Манай хуулинд 20 саяас дээш мөнгөний гүйлгээг хянадаг. 500 сая гаруй төгрөг алдсан сайд асан Хүрэлбаатарыг үүнээс улбаалж хорьж шалгаж байгаа. Харин Д.Туяа гишүүн их азтай аж. Гэхдээ Д.Туяа гишүүн Монголын тэргүүн баяны гэргий байсан, хувьдаа томоохон бизнестэй байсан болохоор гэрээсээ 200 сая төгрөг алдсан нь хэн ч гайхаад байх юм биш, энэ мөнгө экс гишүүн Д.Туяад ч, УИХ-ын гишүүн О.Содбилэгт ч байх ёстой “нормал” мөнгө гэж үзэгсэд олон. Тиймээс Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар шиг шалгагдаагүй их азтай гэж ярилцаж байна. WWW.TAIZ.MN 2013 он
Discussion about this post