Монголын миссүүдээс хамгийн дуулиантай нь Монголын сайхан бүсгүй 1999 оны мисс С.Сансармаа. Хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг мисс нь “Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тэмцээн. Мисс Түмэнхүслэн 1997 оны миссийн тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөл авч түрүүлж, түүнээс хойш хоёр жилд нэг удаа зохиогдсон. Энэ үед Монголын хамаг л өнгөлөг гэсэн охид оролцож бэлтгэлээ хийж байсан ч, Тайваниас гэнэт ирж оролцсон Сансармаа гэсэн сайхан бүсгүй түрүүлж билээ. Мисс болсных нь дараа Японд нүцгэн зургаа авахуулсан нь илэрч бөөн хэл ам болсон. Сансармаа Японд болсон Азийн миссийн тэмцээнд амжилттай оролцож, үнэхээр сайхан бүсгүй юм гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрсөн билээ. Үүний дараахан Монголд бага насны охин “оролдсон” хэл аманд орооцолдож байсан Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явсан. Америкийн Лос Анжелост амьдардаг Сансармаа нөхөр Томас Шьрертай үе үе Монголдоо ирж, ээжтэйгээ уулзаад буцдаг. Монголдоо ирээд гэртээ нам гүмхэн амарч байгаад буцдаг болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй. Ер нь Монголын үе үеийн миссүүдээс гадаад эрийн цай чанаж явсан ганц бүсгүй бол мисс Сансармаа. Америкт барилгын интерьер дизайны чиглэлээр ажилладаг мисс бүсгүй маань энэ жилийн наадмаар эх нутагтаа ирж наадна гэж амласан болохоор ээж Цэдэвсүрэн нь шинэ шөл уулгахаар зэхэж бэлдсэн ч охин нь ирээгүй гэнэ. Олон жил охинтойгоо уулзаагүй Цэдэвсүрэн гуай хоёр охин, зээ хүүгээ хөлтэй угтахаар чамгүй хичээсэн ч амжиж ирээгүйд гомдоллож “Та хоёр ээжийгээ горьдоочихлоо” гэж тунирхжээ. Сансармаа бүсгүй Америкт очоод удалгүй төрсөн эгчийгээ татаж авсан болохоор эгчийнх нь нөхөр нь одоо ч эхнэрээ ирнэ гэж хүүгээ өсгөж хүлээж суудаг гэнэ. Америк дахь нутаг нэгтнүүдтэйгээ тийм ч ойр байдаггүй Сансармаа мисс хүүгийнхээ аав Томас Шьрертэй салсан ч гэсэн байнга холбоотой явдаг төдийгүй америк найз залуутай болсон талаараа ээждээ дуулгажээ. Хэрэв мисс бүсгүй маань Америк залуутай гэр бүл болбол америкийн бэр болсон анхны миссээр тодрох нь дамжиггүй. WWW.TAIZ.MN
Discussion about this post