Монгол эрэгтэйчүүд загвар өмсөгчид цөөнгүй ч эмэгтэй загвар өмсөгчдөө гүйцэхээр чадвартай нь цөөхөн. Топ Болормаагийн хэдэн шавь нар тэр тусмаа “Говь”-ийн рекламанд тоглосон Энхболд, Галбадрах гэхчлэн гарын таван хуруунд багтахаар гайгүй эрэгтэй загвар өмсөгчид бий. Тэд бүгд Топ модель Д.Болормаагийн шавь нар болохоор “Манай Болороо эр хүн сургахдаа гарамгай” гэсэн онигооны баатар болчихсон. Ер нь эрэгтэй гэлтгүй Топ Болороогийн хэдэн шавь нар Монголын загварын тайзыг эзэгнэж, гадаадад ч гайгүй явдаг. Гандуулга, Баярсайхан, Болор-Эрдэнэ гэсэн эрэгтэй загвар өмсөгчид сураггүй боллоо. Тэр тусмаа Топ Болормаагийн найз залуу байсан, эрлийз төрхтэй, царайлаг Баярсайханыг хүмүүс илүүтэй үгүйлдэг. Топ Болормаагийн найз залуу гэдгээ хаана ч нуудаггүй, хамтдаа “Гоёл”-д хуримын даашинз өмсөн загварын тайзыг эзэгнэж байсан загвар өмсөгч Баярсайхан сураг тасраад удлаа. Баярсайханыг Америкт амьдарч байгаа гэдэг. Топ модель Болормаа Баярсайханаас хойш найз залуутай болоогүй. Хааяахан хэвлэлийнхэнд “Та нар л намайг найз залуугаас минь салгасан” гэж хэлдгийг бодоход Баярсайхандаа их сайн байсан байж магадгүй. WWW.TAIZ.MN
Discussion about this post