Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдынх таван хүүхэдтэй. С.Батболд, Х.Отгонтуяа хоёр хоёулаа урьд нь хань ижил, үр хүүхэдтэй байсан. С.Батболд анхны эхнэрээсээ салахдаа хүү Баттүшигээ өөр дээрээ авч, хатагтай Х.Отгонтуяа анхны нөхрөөсөө салахдаа хүү Самадигаа өөр дээрээ авч салсан. Анх нийлэхдээ цуутай хосууд маань нэг нэг хүүхэдтэй байсан. Хоёр хүүгээ чиний, миний гэж ялгалгүй өсгөж, бат бэх цул нэгэн өрх гэр бүлийг үүсгэж чадсан билээ. Баттүшиг, Самади хоёр араасаа гурван хөөрхөн дүү дагуулсан. Ерөнхий сайд асан С.Батболдын хоёр дахь хүүг ер бусын хөдөлгөөнтэй сэргэлэн гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Гэхдээ зөв сэргэлэн, хичээл номондоо ч тун сайн, ахтайгаа цуг Англид сурч байсан, тэнд дээд боловсрол эзэмшсэн гэдэг. Ямартаа л ах Баттүшигээсээ түрүүлэн аав ээжгийгээ эмээ өвөө болгох болчихсон. Түүний найз охин нь Номин гэж нүдээрээ инээсэн хөөрхөн охин бий. Ах Баттүшигийнхээ “далбаан дор” байж, олны өмнө харагддаггүй Самадигийн сахилгагүй зургийг дэлгэж байна. Самади зүүн гар талаас нь эхнийх нь дандаа европчуудтай хамт байгаа болохоор Самади “хун тайж” хаанаас нь ч харсан хэнд ч содон. WWW.TAIZ.MN
Discussion about this post