Монголын рок попын эмэгтэй дуучид Сараа, Ариунаа хоёроос хойш Алтанцэцэг, Наран, Сэрчмаа гурав л дуулдаг байх. Сүүлийн үеийн дуучин нэртэй бүсгүйчүүд нь дуулахаасаа илүү нүцгэн шалдан зургаа авахуулсаар байгаад олны танил болсон, хэдэн хоолойгоор гавихгүй хэдэн эмэгтэй бий. Нара, Ану, “Гурван охин” хамтлаг гээд юм л бол хөхөөрөө далладаг зартай “тайчигчид” бий. Ямар сайндаа хатуу боловч үнэн үг хэлдэгээрээ алдартай Монгол реппер GEE “Манай эмэгтэй дуучид бэлэг эрхтэнээ гаргах л дутуу байгаа ш дээ” гэж ярихав. Энэ хэдэн эмэгтэй дуучид ч дүүрч, эцэг эхээс заяасан биеэ яаж авч явах нь өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Гэтэл араас нь залгаж нэг эрэгтэй тайчигч гарч ирж, олны нүдийг хужирлах болов. Энэ нь “Take off” хамтлагийн гишүүн гэгдэх Баясук. Ганцаарчилсан уран бүтээл хийж байгаа Баясукийн идэвхтэй гэж яана. Дуулсан дуугаа Баясук өөрөө бариад телевиз, FM-үүдээр барин гүйж “дуулсан дуундаа өөрөө уяраад” гэгч л болдог. Гэхдээ хүмүүс сонсохгүй бол ганц өөрөө уяраад хаачихав дээ. Иймээс олны анхаарлыг татах гэж Баясук бүтэн “тайчиж” сонсогчиддоо сюрприз барив. WWW.TAIZ.MN
Discussion about this post