• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Ариунцэцэг: Миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Шар мэдээ
0
Д.Ариунцэцэг: Миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй

Мисс Ариунцэцэг 15-хан насандаа Монголын сайхан бүсгүй 2003 тэмцээнд орсон нь олны танил болох, олигархуудын нүдэнд өртөх шалтгаан байсан ч байж болох. Тэр үед миссийн тэмцээнд одоо УДЭТ-ын жүжигчин “Аравт” киноны оточ, бас “Өдөр өдрийн нар” киноны  Агиймаа эмчийн дүрд тоглосон “Бор” Ганаа оролцож байсан. Тэр үед миссийн тэмцээн өндөрлөж, өмнөх оны сайхан бүсгүй Уянгалянхуа титмээ мисс Ариунбилэгт шилжүүлэхэд, тэмцээн үзэгсэд, тэр тусмаа “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн тэргүүтэй хүмүүс “Ариунцэцэг мисс болох ёстой” гэж эсэргүүцэж байсан. Тиймээс л Ариунцэцэгийг “Ард түмний мисс” гэж өхөөрдөх болсон. Үнэндээ содон мэнгэтэй хөөрхөн инээдэг жаахан бор охин хэн хүний нүдэнд содон байсан л даа. Тэр ондоо “Гоёл” наадамд оролцсон.  Тэр үеэс л алтны магнат гэх эрийн нүдэнд өртсөн байх. Алтны магнат хуулиа сайн мэдэх учраас 18 нас хүртэл нь эргүүлээгүй гэж дам ярих юм билээ. Харин 18 настайд нь Сөүл ресторанд Ариунцэцэгтэй хоол идэж байна, “Ривер саундс” хамт сууж байна гэх дэл сул яриа гарах болсон. Алтны магнатын албан ёсны эхнэр байсан Пүүжээг ангийнхаа залуутай холбогдсон гэсэн цуу гарч, тэр үед хаммер унадаг байсан Пүүжээ хүнээр машинаа бариулчихаад үе үе виски уугаад уйлж байна гэж ангийнхан нь ярих болсон. Пүүжээ ангийнхаа залуутай нэр холбогдсон нь Мянгаагийн сэтгэлийг сэвтээж, тэр үеэр Ариунцэцэг гэх хөөрхөн охин гарч ирсэн нь Алтны магнатын нүдийг татаж, одоо ч дуулиан нь тасардаггүй хайрын гурвалжин эхлэх үндэс болсон гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярилцдаг. Энэ үеэс амьдрал яаж өрнөснийг нь хэн хүнгүй мэднэ. Топ модель Пүүжээ “Би Мянгаагийн гэрээс охиноо боож аваад л гарсан” гэсэн бол Алтны магнат “Хэн юу өгсөн, юу авсныг мэдэж байгаа. Энэ талаар ярихгүй. Пүүжээ цаашид хүнтэй сууна” гэсэн битүүхэн хариулт өгч байсан. Энэ цагаас хойш сайдаж, муудаж, салж нийлж байсан Ц.Мянганбаяр, Д.Ариунцэцэг хоёр харилцаагаа цэглэсэн бололтой. Ер нь таньж мэдэх хүмүүс Пүүжээ, Ариунцэцэг хоёр хоёулаа ухаалаг, сүрхий охид гэлцдэг. Тиймдээ ч дөч гарсан, чинээлэг эрийг ёстой л харцаараа хөдөлгөнө гэгч болж, хамтдаа амьдарч гэргий нь болж чадсан биз. Өчнөөн сайхан охид баян хүнтэй зууралдаж, гэрлэсэн ч юмгүй нэг нэр хоёр хоч болж үлддэг. 10 жилийн ширээнээс өндийнгүүтээ алтны магнатын гэргий болсон энэ хоёрыг харьцуулж, сайн муугаар хэлэх нь бий. Ямартаа ч Топ модель Д.Пүрэвсүрэн сайн, ханьтай болж охин төрүүлж, хоёр охинтойгоо ам бүл дөрвүүл сайхан амьдарч байгаа. Алтны магнатаас туурга тусгаарласан Д.Ариунцэцэг ч ганцаараа байгаа. Д.Ариунцэцэг хоёрдугаар сарын 14-нд болж өнгөрсөн Валентины өдөр “Валентины мэнд залуус аа” гэж бичиж, 2 сарын 16-нд нь “Магадгүй миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй” гэж бичиж үлдээжээ. Пүүжээ “Нулимс сэтгэлээс урсах цус” гэж байсан бол Д.Ариунцэцэг “Нулимс нэг хувийн ус, 99 хувийн сэтгэгдлээс үүсдэг” гэж бичжээ. 10 хэдхэн насандаа өөрөөсөө үе мултарсан ахимаг эртэй сууж, ахадсан сонголт хийсэн ч нэг нэг охин тэвэрч үлдсэн хөөрхөн бүсгүйчүүдийн амьдрал нь удахгүй хоёул тэгшрэх биз ээ.

WWW.TAIZ.MN 2013 он

Previous Post

Намуунаа хэнтэй найзлав?

Next Post

Баясук Нараг дууриаж нүцгэлэв

Next Post
Баясук Нараг дууриаж нүцгэлэв

Баясук Нараг дууриаж нүцгэлэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.