• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Ододтой бүжиглэе” шоуны гол чимэг Д.Намсрайноров, Э.Түвшинзаяа хоёр болж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/09/2021
in Онцлох мэдээ, Соёл урлаг
0
“Ододтой бүжиглэе” шоуны гол чимэг Д.Намсрайноров, Э.Түвшинзаяа хоёр болж байна

Дэлхий нийтээр тархсан цар тахлаас шалтгаалж, хүмүүс гадагшаа хил нэвтрэх байтугай гэрээсээ гарах ч хэцүү хатуу хориотой нүүр тулж байна. Харин энэ үеэр дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоуг Монгол HD телевиз зохион байгуулж, монголчууд амралтын өдөр гэр бүлээрээ хамт “жаргаж” үзэн, дархлаагаа дэмждэг боллоо. Тэр тусмаа энэ шоуны гол чимэг нь МУСТА Д.Намсрайноров. Нас нь 40 шүргэж яваа эр хүн дуучин Д.Намсрайноров “дөч шүргэсэн эр, дөрөө даах ат” гэдгийг биеэрээ харуулж, хамгийн хүчтэй, мөн олон нийтийн зүгээс дэмжлэгтэй одын нэг. Ард түмний санал асуулгаар шийдвэл, тус шоунд Ангуучтай хамт тунаж үлдэх чансаатай оролцогчдын нэг Д.Намсрайноров,  Э.Түвшинзаяа хоёр. Энэ шоунд орсноороо 10 кг турсан нь хичнээн их зүтгэл гаргаж байгааг харж болно. Тус шоуны шүүгч дуучин С.Наран Д.Намсрайноровыг “Бүжиглэж байгааг харахад түшигтэй, найдвартай, хамтрагчдаа халамжтай” гэж онож тодорхойлсон. “Ододтой бүжиглэе” шоуны дараа дуучин Д.Намсрайноров, Э.Түвшинзаяа хоёрт хандсан эерэг сайхан сэтгэгдэл урсдаг. Энэ удаа дууны үгийн мастер, яруу найрагч Ч.Алтантүлхүүр дуучин Д.Намсрайноровт хандаж мөр холбосон сэтгэгдэл бичжээ.

 Д.Намсрайноровт 

Дэлтний нуруун дээр дэрвэж өссөн  майгахан дүү Намсрай, малчны хүү Д.Намсрайноров дуучин маань .

“Дэлхийн контент” –д хүчээ үзэж,  хайр түгээж, хамаг олны дархлааг дэмжиж байгааг хараад бахархаж сууна.

Түүний дуутай зүйрлэвэл ёстой л

Түмний сэтгэлийн сэрлийг хөдөлгөж, дурлан дурлан хайрламаар уяхан, туяхан бүсгүйтэй уруулын хээгээ сүлэхээс наахнуур, унаж босохыг давахаас цаахнуур  сэтгэл  нь бүжиж  байна.

Хүний амьдралд юу эс тохиолдох…

Хүүхэнтэй бүжих энэ тэр гэж   саналтгүй,   хүн ардынхаа хайртай дуучин болно гэж бодолтгүй… бүүр хүн болох  үгүй нь мэдэгдэхгүй хөл дээрээ ч босож чадахгүй гэмтэл бэртэлтэй байсан үе саяхан…

Тийм  бэрхийг давж босоод тэгээд  бүүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай…

Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж  энэ байх.

Эрхэм дүүдээ дэлхийн хүн төрөлхтөнд энх цагийг авч ирсэн  ялалтын баярын  өдрийн мэнд хүргэе!

Хүндэт дүү минь! чи эргэлзээгүй  ялсаан!

Хөл дээрээ дахин босохдоо л ялалтаа дагуулж боссон.

Хүн ардынхаа сэтгэлээр түшүүлсэн ялалт урт настай…

Дуучин дүүгийнхээ хөөргөн нэрлэдэгээр  дууны алтан  “партнёр”  муу ахаас нь.

Яруу найрагч Ч.Алтантүлхүүр

 

 

 

Previous Post

Монгол сонгууль

Next Post

Энэтхэгээс ирсэн 70 хүний 39-өөс халдвар илэрчээ

Next Post
Энэтхэгээс ирсэн 35 иргэн коронавирусээр халдварласныг тогтоолоо

Энэтхэгээс ирсэн 70 хүний 39-өөс халдвар илэрчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.