Манай загварын ертөнцийнхний дунд үеийн төлөөлөл болох “Ногоон” Одончимэг, “Ногоон” гэж нэрлэгддэг Түмэнжаргал хоёрыг сайн загвар өмсөгчид, загвараараа үргэлжлүүлэн явсан бол хоёулаа Топ модель байтугай гадаад дотоодын тэмцээнээс юм дуулгах бүсгүйчүүд байсан гэж загвар сонирхдог бүхэн ярилцдаг. Г.Одончимэг, Түмэнжаргал хоёулаа гэрэлтсэн тод өвөрмөц өнгөтэй нүдтэй болохоор загварынхан атаархсандаа ч юм уу, өхөөрдсөндөө ч юм уу “ногоон” гэж нэрлэсэн хэрэг. Г.Одончимэг Сингапурт загвар өмсөж, 2003 онд Хонконгийн алдарт жүжигчин Чой Юн Фатын тоглосон кинонд оролцон тоглоод дэлгэцэнд 10-хан секунд гарсныхаа төлөө 10 мянган доллар халаасалж явсан азтай бүсгүй. Мэдээж хөөрхөн нүд, өвөрмөц төрхөөрөө загварын ертөнцөд өвөрмөц өнгө төрх оруулан чимж явж сайхан бүсгүйг манай босс бизнесмэнүүд сонирхолгүй яахав. Загвар өмсөгч Одончимэгийн анхны хайр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэд дунд сургуульд байхдаа үерхдэг байжээ. Харин насанд дөнгөж хүрсэн үед нь “Ажнай” Бат-Эрдэнэ болзоонд урьж, хувийнхаа онгоцоор байн байн Өмнөговьд байдаг өөрийнхөө мэдлийн жуулчны баазад аваачин эрхлүүлдэг тухай сонины хуудсаар гарч байсан. Загвар өмсөгч Одончимэг өнгө мөнгөнд хууртахааргүй ухаантай бүсгүй болохоор энэ харилцаагаа удаан үргэлжлүүлээгүй, үе тэнгийнхээ австрали залуутай албан ёсоор ханилж үр хүүхэдтэй болсон. Одончимэгийн нөхөр нь Оюутолгойд ажиллахаар ирсэн анхны гадаад инженерүүдийн нэг, чадварлаг уул уурхайн мэргэжилтэн, сайн инженер, царайлаг залуу байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Одончимэг Оюутолгойд ажиллах гэрээ нь дууссан нөхрөө дагаж, нөхрийнхөө төрөлх нутаг Австралид амьдрахаар явсан. Австралид очоод телевизэд ажиллаж, загвар өмсөгч мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа, охин нь том болж, нөхөр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа тухай сайн мэдээ байнга дуулгадаг байсан. Одоо Одончимэг нөхрөөсөө салаад удаж буй. Нөхрөөсөө салсан, тогтсон амьдралаа өөрчилсөн хүн элдэв зүйл бодохгүйн тулд энд тэндхийн фитнесс, элдэв сургалт дамжаанд хамрагддаг. Энэ жишгээс загвар өмсөгч Одноо гажсангүй, буудлагаар хичээллэж, бүжгийн тэмцээнд оролцож, медаль хүртсэн байдаг. Загвараараа тодорхой хэмжээний амжилт гаргасан, агентлагт харьяалагддаг сайн загвар өмсөгч, хэл усандаа сайн Одноо 10 шахам жил амьдарсан австрали нөхрөөсөө салсан ч алзсангүй. Ахиад загварын шоунд оролцож эхэлжээ.
Discussion about this post