Япон улсад долоон жилийн турш бэлтгэл хийсэн Г.Хандсүрэн албан ёсоор тус улсын волейболын лигийн (Japan V League) мэргэжлийн тоглогч болжээ.
Г.Хандсүрэн 24 настай бөгөөд өөрийн цахим хуудастаа “2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны 4 сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо” гэж бичсэн байв.
“Японы V” лигийн албан ёсны веб сайтаас харахад Гантогтох гарьдын охин Г.Хандсүрэн хоёрдугаар зиндааны “Breath Hamamatsu” клубд данстай бөгөөд 5 дугаартай тоглодог байна.
Discussion about this post