Дэлхийн загварын ертөнцөд төрсөн эгч дүү Жижи, Белла Хадид алдартай. Өнгөрсөн намар Жижи Хадид ээж болж, охиноо төрүүлсэн юм. Загвар өмсөгч Жижи Хадид өнгөрсөн баасан гарагт болсон “Versace”-ийн энэ намрын загварын шоунд оролцон, эргэн загварын тайзнаа гарчээ. 25 настай залуу ээж Жижи Хадид охиноо Кай гэж нэрлэсэн. Охин нь саяхан зургаан сар хүрсэн юм. Жижи Хадид өнгөрсөн оны есдүгээр сард гэртээ төрсөн бөгөөд “Эргэн жиндээ орж турахын тулд өөрийгөө зовоохгүй байгаа” хэмээн Vogue сэтгүүлд ярьжээ. Жижи Хадид төрсөн дүү 24 настай Белла Хадидтай хамт Италийн тансаг зэрэглэлийн брэндийн шинэ шоунд оролцсон аж.
Discussion about this post