Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Ханбогд хорооллын байрнаас иргэн унаж амь насаа олдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
“Хан-Уул дүүрэг дэх Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсны улмаас тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унаж бэртсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.
Одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бэртэхээс гадна мөн хэлээ хазсан байдалтай байсан. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье” гэлээ.
Discussion about this post