“Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр /2021.03.16/ цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач нь 39 настай иргэн байсан аж. Албаны улс “Харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн иргэн нь гуравдугаар сарын 12-нд эх орондоо ирээд, тусгаарлагдсан хүн байсан” гэдгийг хэлсэн юм.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц гуравдугаар сарын 12-нд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Уг нислэгээр 168 иргэн эх орондоо ирсний 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн иргэн байжээ. Иргэдийг “Тайж”, “Мөнххустай”, “Мичид-2”, “Корпорэйт” зочид буудалд тусгаарласан байна.
Discussion about this post