Гурван жилийн өмнө өөрийгөө бүх цэргийн гэгээнтэн хэмээн өргөмжилсөн Их наран хутагт хэмээх М.Базарсад баруун аймгуудаар явж цэргийн анги, цагдаагийн байгууллагад ном уншиж, хур дуудан нум сум харваж байсан удаатай. Үүнээс болж тухайн үед цагдаа цэргийн дарга дарга, албан тушаалтан нар арга хэмжээ авахуулж байсан. Тэгвэл 2020 оны 7-р сард Говь-Алтай аймгийн удирдлага төсвийн 13 сая төгрөг гарган Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэнээр төрийн албан хаагчидад соён гэгээрлийн лекц уншуулж сүсэгтэн олонд ном хуруулжээ. Мөн уул овоо тахих зардлыг дээрхи мөнгөнөөс гаргасан байна. Гэгээнтнээр ном уншуулсанаа “соён гэгээрлийн лекц” гэж захирамжиндаа оруулсан бололтой. Хуулиар шашин, төрийн хэрэг тусдаа агаад төрийн байгууллагад шашны зан үйл үйлдэх, сургалт сурталчилгаа явуулахыг хориглодог. Гэтэл аймгийн дарга төсвийн хөрөнгөөр шашны үйл ажиллагааг санхүүжүүлсэн нь шилэн дансны мэдээлэлээс нь илэрчээ.
Discussion about this post