Д.Нямхүү 10 гаруй жил ХӨСҮТ-ийн даргын албыг хашсан. Д.Нямхүү Коронавирус өвчний талаар өдөр болгон бага үдэд мэдээлэл хийн, олны танил эмч, Ардын баатар болсон. Эрүүл мэндийн сайдаар зурвасхан хугацаанд ажилласан Т.Мөнхсайхан Д.Нямхүү захирлын арга барилыг шүүмжилж, хоорондоо таарамжгүй харилцаатай байсан нь саяхан бичлэгээр ил боллоо. Д.Нямхүүг өмнө нь ажлаас нь чөлөөлсөн тушаалыг тухайн үеийн Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гаргаж байсан. Халдвартын дарга Д.Нямхүү тухайн үед их уурсан яаман дээрээ сайддаа агсам тавьж, бөөн дуулиан болсон тухай хэвлэлүүд бичиж байлаа.
Тэрчлэн манай улсад коронавируст халдварын хамгийн анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц иргэн нь “Бадрах энержи” компанид ажилладаг. Өнгөрсөн оны 4-р сард тус компани ажилтнуудаа урамшуулахад зориулж 100 сая төгрөг хандивласан билээ. Энэ хандивын мөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэдгээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн. Тэгвэл энэ хандивын 80 саяар нь ажилтнуудаа урамшуулж, үлдсэн 20 саяар нь коронавирусны халдварын үед шаардлагатай багаж, техник хэрэгсэл худалдан авахад зарцуулсан байна.
Discussion about this post